Их сургууль нь мэдлэгийн нийгэмд шинжлэх ухааны ололт, өндөр технологид тулгуурласан орчин үеийн эрчимтэй эдийн засгийг хөгжүүлэхэд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эрдмийн хамт олон нь хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт орчин үеийн мэдээллийн технологи, хүн судлалын ололтыг ашиглан шинэлэг тэргүүлэх чиглэлээр улсдаа манлайлах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь шинжлэх ухаан, технологийн мэдлэгийг боловсруулж хэрэглээнд оруулах, шинэ мэдлэг бүтээх чиглэлийг гол болгон дээд боловсрол эзэмшүүлэх болон судалгааны хөтөлбөрүүд хэрэгжүүлэн бүтээлч сэтгэлгээтэй, хөрвөх чадвартай, нийгмийн дэвшилд бодитой хувь нэмэр оруулах чин эрмэлзэлтэй мэргэжилтэн бэлтгэх бодлогыг хэрэгжүүлж байна. Хүмүүнлэг, нийгмийн ухааны тэргүүлэх чиглэлээр Ази тивийн нэр хүндтэй их сургууль болох нь бидний ойрын ирээдүйн зорилт юм. Мөнхийн хөдөлгүүр – эрдэм номын их өргөө болсон дэлхийд данстай Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль нь Монгол орны хөгжлийн түүчээ байх болно.
БИДНИЙ ТУХАЙ

Захирлын мэндчилгээ
АКАДЕМИЧ Б.Чулуундорж
Алсын хараа
2023 онд хүмүүнлэг, нийгмийн ухааны салбарт улсдаа чанараар манлайлагч их сургууль болно.
Тайлбар: Мэдлэгт суурилсан нийгэм-эдийн засгийн шаардлагыг хангах хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт-судалгаа эрхлэх нөөц, чадамж, удирдлагын жишиг тогтолцоо бүрдсэн байна.
Эрхэм зорилго
Бүтээлч оюуныг нийгмийн дэвшилд
Тайлбар: Бүтээлч сэтгэлгээг өндөр түвшинд хөгжүүлэх, нийгмийн бодит хэрэгцээг хангах үйлсэд хувь нэмрээ оруулахад оршино.
Үнэт зүйлс
Алсын хараа, эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлэх нь эрдэмтэн, багш, суралцагч болон ажилтан, ажилчдаас бүрдсэн манай хамт олны гишүүдийн оролцооноос шууд хамаарна.
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн хамт олны гишүүн бүр дараах үнэт зүйлсийг эрхэмлэн мөрдөнө.
Мэргэжлийн хандлага (Professionalism): Мэргэжлийн болон хувь хүний өндөр мэдлэг, чадвар, хариуцлага, ёс зүйгээр бусдаас ялгардаг.
Бүтээлч сэтгэлгээ (Creativity): Шинэ санаа, хандлагыг хөгжүүлэн шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлдэг.
Хувь нэмэр (Contribution): Оюуны баялаг, үнэт зүйлс бүтээн түүнийгээ хэрэглээнд оруулж, өөрийгөө болон бусдын чадавхийг тасралтгүй хөгжүүлж бодит дэвшилд хүрдэг.
Чанар (Quality): Хүлээлтэд нийцсэн буюу түүнээс давсан гүйцэтгэлийг хангаж, чанарыг тасралтгүй сайжруулан нийгмийн хариуцлагыг чухалчилдаг.
Түүхэн замнал
