Оюутнууд маань энэхүү влогоороо дамжуулан хичээлийнхээ нэг өдөр, оюутны амьдрал, тэд хэрхэн суралцаж хөгждөг зэрэг өөрсдийн оюутан цагийн дурсгалтай агшнуудыг та бүхэнтэйгээ хуваалцаж байна.
Humanities Vlog
Humanities – Влог №1 /Онлайн хичээл/
Оюутнууд маань хичээлийнхээ нэг өдөр, оюутны амьдрал, тэд хэрхэн суралцаж хөгждөг гээд өөрсдийн оюутан цагийн амьдралынхаа талаар “Humanities Vlog”-ийнхоо эхний дугаартаа хуваалцаж байна.
Humanities – Влог №2 /Хичээлээс гадуурх хөтөлбөр – Спорт/
Эрүүл биед саруул ухаан оршдог гэдэг. Энэхүү дугаараар бид хичээлээс гадуур оюутнууд маань спортоор хичээллэн, бие бялдраа хөгжүүлж, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг тухай хүргэж байна.
Humanities – Влог №3 /Хүмүүн урлагийн клуб – Хөл хорионд бид хэрхэн суралцаж байна вэ?/
Энэхүү дугаарт манай сургуулийн “Хүмүүн” урлагийн клубын оюутнууд маань оролцон өөрсдийн авъяас чадвараа хуваалцлаа. Мөн хөл хорионы үед хэрхэн сонирхол хоббигоо хөгжүүлж, суралцаж байгаа тухай маш сонирхолтой дугаар бэлтгэжээ.
Humanities – Влог №4 /Сурахын хажуугаар ажиллах ямар байдаг вэ?/
Энэхүү влогт маань манай сургуулийн сэтгүүл зүй хос ангийн 4-р курсын оюутан Мөнхсарнай оролцлоо. Мөнхсарнай маань хичээлийнхээ хажуугаар ажиллах болон олон улсын Coursera онлайн хичээлд хамрагдсан туршлагаа та бүхэнтэйгээ хуваалцжээ.
Humanities – Влог №5 /ЭЕШ-аа хэрхэн амжилттай өгөх вэ?/
Энэхүү дугаараар ЭЕШ-ндаа өндөр оноо авч манай сургуульд тэтгэлэгтэйгээр суралцаж буй Бизнесийн удирдлага хөтөлбөрийн 1-р курсын оюутан Б.Ган-Эрдэнэ, Сэтгэл судлал хөтөлбөрийн 1-р курсын оюутан О.Тэргэлсаран нар маань өөрсдийн бодит туршлагаа хуваалцжээ.