ЗӨВЛӨГӨӨ

ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ СИСТЕМД БҮРТГҮҮЛЭХ ЗААВАР

ЦАХИМ СУРГАЛТЫН CANVAS СИСТЕМ АШИГЛАХ ЗААВАР

2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭЛСЭЛТ АВАХ ХӨТӨЛБӨРҮҮД

ХӨТӨЛБӨР ЭЕШ 1 хичээл Оноо 1 ЭЕШ 2 хичээл Оноо 2
1 Гадаад хэлний орчуулга (Англи)* Гадаад хэл, Монгол хэл
(Аль нэг нь)
480 Гадаад хэл, Монгол хэл, Математик, Нийгэм судлал
(Аль нэг нь)
480
2 Гадаад хэлний орчуулга (Хятад)* 480
3 Гадаад хэлний орчуулга (Япон)*
4 Гадаад хэлний орчуулга (Солонгос)*
5 Сэтгүүл зүй
6 Олон улсын харилцаа Гадаад хэл, Нийгэм судлал (Аль нэг нь) 500 480
7 Сэтгэл судлал
8 Бизнесийн удирдлага Математик 480 Гадаад хэл, Монгол хэл, Нийгэм судлал
(Аль нэг нь)
480
9 Маркетинг
10 Санхүү
11 Эдийн засаг
12 Нягтлан бодох бүртгэл
13 Менежмент
14 Аялал жуулчлалын менежмент
15 Программ хангамж
16 Программ хангамж (3+1 хөтөлбөр)**

Тайлбар:

  • * Энэхүү хөтөлбөрөөр суралцагчид Багш-Орчуулагчийн мэргэжлийг хос мэргэжлийн түвшинд эзэмших сонголт бий.
  • ** Энэхүү хөтөлбөрөөр суралцагч нь Солонгос хэлний 30 кр хичээлийг нэмэлтээр судлах бөгөөд хэлний түвшингийн шаардлага хангасан тохиолдолд БНСУ-ын Донгкук Их сургууль (Dongkuk university – College of Engineering)-д 1 жил суралцан хоёр сургуулийн дипломтой төгсөх боломжтой.
  • ЭЕШ 1 хичээлийн хувьд тооцуулсан оноог ЭЕШ 2 хичээл дээр давхардуулан тооцохгүй.
Хөтөлбөр Шалгуур Босго оноо
1 Гадаад хэлний орчуулга (Англи) Англи хэл (B2, C1) 60%
Хөтөлбөр /Магистр/ Шалгуур Босго оноо
1 Бизнесийн удирдлага Англи хэл (B2, C1) 60%
2 Боловсролын удирдлага Англи хэл (B2, C1) 60%
3 Гадаад хэл, шинжлэл Англи хэл (B2, C1) 60%
4 Олон улсын харилцаа Англи хэл (B2, C1) 60%
5 Сэтгэл судлал Англи хэл (B2, C1) 60%
6 Сэтгүүл зүй Англи хэл (B2, C1) 60%
7 Маркетинг Англи хэл (B2, C1) 60%
Хөтөлбөр /Доктор/ Шалгуур Босго оноо
1 Бизнесийн удирдлага Англи хэл (B2, C1) 60%
2 Сэтгүүл зүй, олон нийтийн мэдээлэл харилцаа Англи хэл (B2, C1) 60%
3 Гадаад хэл, шинжлэл Англи хэл (B2, C1) 60%
4 Олон улс, орон судлал Англи хэл (B2, C1) 60%
5 Төрийн удирдлага (Төрийн захиргааны удирдлага, Боловсролын удирдлага, Эрүүл мэндийн удирдлага) Англи хэл (B2, C1) 60%

ХӨНГӨЛӨЛТ БОЛОН ТЭТГЭЛЭГИЙН МЭДЭЭЛЭЛ

  • Сургалтын төлбөрийг уян хатан байдлаар хуваан төлөх боломжтой.

  • Өндөр оноотой элсэгчийн хөнгөлөлт (1-р улиралд)

ЭЕШ 1 ба 2-ын нийлбэр оноо:

1280-1339    бол       20.00%

1340-1399    бол      40.00%

1400-1439    бол      60.00%

1440-1499    бол      80.00%

1500-1600    бол     100.00%

  • Сурлагын амжилтын хөнгөлөлт (2-р улирлаас)

Голч дүн:

3.9-4.0 бол 10%;

3.8-3.89 бол 8%;

3.7-3.79 бол 6% ;

3.6-3.69 бол 4%

  • Зөвлөгөө мэдээлэл:

Жил бүр зохион байгуулагддаг гадаадын болон үндэсний тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдахад дэмжих, мэдээлэл зөвлөгөө өгөх

Монгол улсын хэмжээнд зарлагддаг тэтгэлэг хөтөлбөрүүд:

Монгол улсын хэмжээнд оюутан, суралцагчдад зориулсан гадаадын болон дотоодын, цаг үеийн холбогдолтой тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг ба тэтгэлэгүүдэд оюутан суралцагч та бүхэн идэвхтэй оролцож байна уу.

Тогтмол зарлагддаг хөтөлбөрүүдээс дурдвал:

  • МУ-ын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг: Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-жил бүрийн 6 дугаар сар.
  • Голомт болон Хаан банкны тэтгэлэг: Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсл болон өөрсдийн сошиал сувгуудаар.
  • Зориг сангийн тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-  жил бүрийн 10,11 дүгээр сард.
  • Оюу толгой ХХК тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа – жил бүрийн 2 дугаар сард /намрын улирлын дүн гарсны дараа/.
  • Дэлхийн зөн ОУБ-н тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх оролцоо сайтай бакалавр, магистр, докторын түвшний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- жил бүрийн 7-10 дугаар сард.
  • Аймгуудын ЗДТГ, ИТХ-ын нэрэмжит тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх сайтай бакалаврын суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- жил бүрийн 4-10 сард.

Олон улсын тэтгэлэг хөтөлбөрүүд:

БШУСЯ-с Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг. Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс өмнө БШУСЯ-ны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг.

ТАНД САНАЛ БОЛГОХ НИЙТЛЭЛ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРАМ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН ТӨЛБӨР ТООЦООНЫ ЖУРАМ  Нэг.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ

ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН ЖУРАМ  I. Нийтлэг

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ