ХИС-д шинээр элсэн суралцаж буй суралцагч бүрт харьяа тэнхимээс зөвлөх багшийг томилох ба зөвлөх багш нь тухайн суралцагчийн зөвлөн чиглүүлэгч туслагч нь байх болно. Зөвлөх багшаасаа суралцагч та доорх тусламжуудыг авах боломжтой.
- Ганцаарчилсан төлөвлөгөөгөө гаргах
- Хичээл сонголтоо хийх
- Сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахад анхаарах зүйлсийнхээ талаар зөвлөгөө авах
- Цагийн менежементээ сайжруулах хичээл шалгалт давтлага зэрэгтээ хэрхэн системтэй бэлдэх талаар зөвлөгөө авах
- Хичээлээс гадуур өөрийн сонирхол ур чадвараа хөгжүүлэх ямар боломж байдаг талаар зөвлөлдөх
- Бусад асуудлуудаа зөвлөлдөх өөрт хэрэгцээтэй тусламж чиглүүлгийг авах