Лаборатори

Компьютерийн ухаан, бизнесийн удирдлага, санхүүгийн мэргэжлүүдийн сургалт судалгаандаа одоогоор 4 компьютерийн лаборатори ашиглаж байна. Эдгээр лабораториуд тус бүрдээ 30 компьютерийн хүчин чадалтай, бүх төрлийн сургалт зохион байгуулахад тохиромжтойгоор тоноглогдсон.

2009 онд байгуулагдсан ба цахилгаан хэлхээний онол, электроникийн үндэс, аналоги ба тоон электроникийн хичээлүүд дээр ашиглагдаг хэмжих багажууд болон аналоги схем угсрахад хэрэглэгдэх элементүүд, тоон хэлхээний дизайн, микропроцессорын систем ба техник, микроконтроллерт програмчлал, үйлдвэрлэлийн автоматжуулалт, автоматжуулалтын удирдлагын систем, тоон сигналын боловсруулалт зэрэг хичээлүүдэд ашигладаг микроконтроллер, сургалтын хавтангууд болон багаж тоног төхөөрөмжүүдтэй.

Лабораторийг түшиглэн оюутны чөлөөт цагаар хөдөлгөөнт матрицан дэлгэц, проекторын алсын удирдлага, мэдрэгч ухаалаг роботууд, төрөл бүрийн илрүүлэх системүүд, автомашины зогсоолын автоматжуулалт, дүрс болон дуу таних систем зэрэг автоматжуулалтын олон бүтээлүүдийг амжилттай гүйцэтгэсэн.

2013 онд байгуулагдсан Wacom зургийн хавтан, Canon Lite Scanner, Digital camera 5D Mark II загварын мэргэжлийн камер, Smart Board /SBX 880I4/ брэндийн ухаалаг самбар, хоёр дэлгэцтэй мэргэжлийн график дизайны програм бүхий өндөр хүчин чадалтай 20 компьютертой. Тус лаборатори нь графикийн мэргэжлийн оюутнуудын бүтээлч сэтгэлгээг тэлж, хайгуул хийж, график дизайны шинэ бүтээлүүд гаргах боломжоор бүрэн хангагдсан.

2013 онд Мультимедиа лаборатори-ийг теле студийн зориулалтаар тохижуулж, тоног төхөөрөмжийг өргөтгөж, сэтгүүлийн мэргэжлийн сургалтад ашиглаж байна. Сэтгүүл зүйн мэргэжлийн оюутнууд зураг авах, монтаж хийх, реклам сурталчилгаа хийх иж бүрэн тоноглол хэрэгсэлтэй.

Гадаад хэлний Sanako Lab100 лабораторийн төхөөрөмжийг Финланд улсын Тандберг компанийн бүтээгдэхүүн бөгөөд дэлхийн 100 гаруй орон Sanako төхөөрөмжийг хэлний сургалтандаа үр дүнтэй ашиглаж байна. Гадаад хэлний сургалтын сонсох, ярих чадварыг сайжруулж, олон улсын хуралд илтгэл тавих болон синхрон орчуулга хийх байдлаар тооцож тохижуулсан

Багш нэгдсэн удирдлагаар бүх төхөөрөмж, оюутныг хянах боломжтой. Аудио бичлэг хадгалах төхөөрөмжид хадгалагдсан бичлэгээ эргүүлэн сонсож, төрөл бүрээр ашиглах боломжтойгоороо давуу талтай. Гадаад хэл сурах давуу боломжуудыг олгож өгсөн энэхүү төхөөрөмжийг сургалтын хөтөлбөрийн дагуу англи, франц, герман, хятад, солонгос, япон, орос хэлний багш, орчуулагчийн ангийн оюутнууд хам (синхрон) болон цуваа цагийн орчуулгын хичээлд ашиглаж байна.

Техникийн үзүүлэлт
1 LAB100 SYSTEM CONNECTION, SCU032
2 LAB100 MEDIA STORAGE UNIT, MSU642
3 LAB100 UAP039, plastic, with PC Connection Teacher Module
4 LAB100 UAP038, plastic Student module
5 LAB100 HEADSET SLH07
6 Projector screen 120“
7 Epson Projector LCD

Сэтгэл судлалын лаборатори нь Туршилт сургалтын үйл ажиллагааны хэсэг болон Сэтгэл зүйн зөвлөгөө оношилгооны хэсгүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Хөгжлийн лабораторийн техникийн тоноглолыг 2017 оны 11-р сард ашиглалтанд оруулж, лаборатрийн журам боловсруулж, албан ёсоор үйл ажиллагааг 2018.01.22-нд нээлтээ хийсэн. Уг лаборатори нь бүх түвшний суралцагсдад үйлчилгээ үзүүлж байна. Хөгжлийн лабораторид хичээлийн хуваарь огт тавигдахгүй зөвхөн суралцагчдын бие даалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийхэд зориулагдсан бүх төрлийн програм хангамжтай сүүлийн үеийн тоноглол бүхий 50 компьютертай лаборатори юм.