МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН АЛБА

Танилцуулга

Мэдээллийн технологийн алба (МТА) нь Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Захирлын №513 тоот тушаалаар 2014 оны 09-р сарын 09-ний өдөр байгуулагдсан. МТА нь ХИС-ийн салбар нэгжүүдтэй хамтран удирдлага, сургалтын орчинд инноваци, мэдээллийн технологи нэвтрүүлж, тасралтгүй хөгжүүлж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны их сургуулийг төлөвшүүлэхэд дэмжих зорилго тавин ажиллаж байна.

Албаны зорилтууд

  • Сургалтын орчинд оролцогч талуудад ажил үүргээ гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлэх аппликейшн болон вэб програмыг саадгүй нэвтрүүлэх
  • Салбар нэгжүүдэд технологийн шинэчлэлийн нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлэх
  • Салбар нэгжүүдийн ажил үүргийн уялдаа холбоог системийн түвшинд уян хатан байдлаар шийдэж, үйл ажиллагаанд нэвтрүүлэх
  • Техник, технологийн шинэчлэлтийг цаг ямагт эрэн сурвалжилж, системүүддээ тусган хэрэгжүүлэх
  • Мэдээллийн аюулгүй байдлыг чандлан сахих
  • Боловсруулсан системүүдийн гарын авлага, түүнтэй холбоотой дүрэм журамд өөрчлөлт оруулах, мөрдлөг болгох ажлыг зохион байгуулах

Үйлчилгээ

  • Сургалтын чанар стандарт, багш суралцагчдын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны ажил хийх таатай орчинг бүрдүүлхэд мэдээллийн системийн найдвартай, хэвийн үйл ажиллагааг хангах
  • Интернетийн холболт, сүлжээний зохион байгуулалт, камер болон дотуур утасны найдвартай ажиллагааг ханган, ажиллах орчныг бүрдүүлэх, серверийн техникийн зохион байгуулалт, хүчин чадал, нөөцийг үр ашигтай хуваарилалт хийх
  • Серверийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хэвийн ажиллах орчныг бүрдүүлэх
  • Суралцагчдад humanities и-мэйл нээх, дотоод сүлжээний эрх тохируулах
  • Ажлын үнэмлэх болон оюутны үнэмлэх хэвлэх, олгох
  • Багш, ажилтнуудад humanities и-мэйл нээх, дотоод сүлжээний эрх тохируулах

Холбогдох дүрэм журам

Компьютерийн лабораторийн дотоод журам

Зөөврийн компьютер ашиглах журам

Компьютер ашиглах мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам

Хөгжлийн лабораторийн журам

ХОЛБОО БАРИХ

Утас: +976-77111500 /130/
И-мэйл: info.tech.o@humanities.mn
Хаяг: ХИС-ийн хичээлийн 1-р байр 301/В/ тоот