“НИЙГМИЙН ХӨГЖИЛД БИДНИЙ ОРОЛЦОО-2021” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ
ЗОРИЛГО
Өнөөгийн нийгмийн хөгжилд бакалавр, магистр, докторын түвшний суралцагсдын оролцоог нэмэгдүүлэх, сургалтын онол практик уялдаа холбоог сайжруулах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх, мэдээлэл солилцох, мэдлэг чадвар, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэхэд оршино
ХАМРАХ ХҮРЭЭ
ХИС-ийн бакалавр, магистр, докторын түвшний бүх суралцагсад
ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эрдэм шинжилгээний бүтээл нь:
- Судалгааны ажил шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурласан байх
- Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, практикт хэрэгжих боломжтой байх
- Олон улсын чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх; эрэл хайгуул хийсэн байх
- Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;
- Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх.
Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалт нь:
- Илтгэлийг эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах ерөнхий шаардлагыг хангаж дараах бүтцээр бичнэ. Үүнд:
- Өгүүллийн нэр
- Зохиогчийн овог, нэр
- Зохиогчийн суралцаж буй мэргэжлийн нэр, түвшин
- Зохиогийн цахим хаяг
- Хураангуй /80-100 үгтэй/
- Түлхүүр үг /Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй/
- Өгүүллийн бичвэр
- Ном зүй
- Өгүүллийн ишлэл, ном зүй нь олон улсын APA стандартын дагуу бичигдсэн байна. Ном зүйд зөвхөн өгүүллийг бэлтгэхэд ашиглагдсан эх сурвалжийг бичнэ.
- Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фонтоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, 8-10 хуудастай байх
ХУРЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
Хөндлөнгийн үнэлгээний шалгуурт тэнцсэн бүх илтгэлийг хэвлэж олны хүртээл болгоно.
Эрдэм шинжилгээний хурал дараах үе шатаар явагдана.
- 1-р үе шат: 2021 оны 5 дугаар сарын 3-нд илтгэлийг бүрэн эхээр нь хүлээн авна.
- 2-р үе шат: 5 дугаар сарын 4-13-нд ирүүлсэн бүтээлүүдэд хөндлөнгийн үнэлгээ, шалгаруулалт хийнэ.
- 3-р үе шат: 5 дугаар сарын 14-19 хооронд нийт бүтээлээс шалгарсан салбар тус бүрийн 12 илтгэгч видео илтгэлээ бэлтгэж ирүүлнэ
- 4-р үе шат: 5 дугаар сарын 20-нд салбар тус бүрээр шалгарсан нийт 12 илтгэлийг видео хэлбэрээр сургуулийн сайтад байршуулж шагналыг гардуулна.
- Хэл соёлын сургууль: 1, 2, 3-р байр
- Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль: 1, 2, 3-р байр
- Мэдээлэл харилцааны, менежментийн сургууль: 1, 2, 3-р байр
- Бизнесийн сургууль: 1, 2, 3-р байр
Шагналтын сан салбар тус бүрээр:
- 1-р байр 200,000 төгрөг
- 2-р байр 150,0000 төгрөг
- 3-р байр 100,000 төгрөг
ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАХИМ ХАЯГ : Fatima.b@humanities.mn
ХОЛБОО БАРИХ УТАС: ХИСОХ-ны ЭШСС алба Утас: 99401113, 99099539