Нийтлэг Асуулт Харилулт

Шинээр элсэгч нарт:

ХИС-ийн элсэлт авах хөтөлбөрүүдийн талаар хаанаас мэдээлэл авах вэ?

ХИС-ийн цахим хуудас, элсэлтийн цахим хуудас, вэбсайтын элсэлт булангуудаас мэдээлэл авах боломжтой. Мөн та манай вэбчатаас хөтөлбөрүүдийн мэдээлэлтэй дэлгэрэнгүй танилцан сонголтоо хийх боломжтой.

Өөр бусад их дээд сургуульд суралцсан дүнг тооцуулж болох уу?

Суралцаж байсан хугацааны баталгаат тодорхойлолтоо авч ирж сонгосон хөтөлбөр дээр дүйцүүлэлт хийх бөгөөд тооцох боломжтой хичээл, багц цагийг тооцож зохих түвшинд шилжүүлэн суралцуулна. Хэрэв тухайн хөтөлбөрт элсэх ЭЕШ-ын оноо тохирч байвал өөр мэргэжлээр суралцаж байсан нь хамаарахгүй Та манай сургалтын зөвлөх, харьяа тэнхимтэй холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх гадаад хэлний шалгалтын оноо хүчинтэй байгаа үед суралцах кредиттээ тооцуулж болох уу?

Та ХИС-ийн сургалтын журамд заасан Шууд тооцох шалгалтыг өгч тооцуулах боломжтой.

Сургалтын төлбөрийн мэдээллийг хаанаас авах вэ?

ХИС-ийн Санхүүгийн алба мөн ХИС-ийн суралцагч болсон тохиолдолд суралцагчийн вебийн төлбөр хэсэгт тодорхой заасан байгаа.

ХИС-д бүртгүүлхэд ямар материал бүрдүүлэх вэ?

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг /сүүлийн 6 сарын/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ
  • Монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж

Дээрх материалыг бүрдүүлэн өгсөн болон элсэгчийн батламжийн оноо нь ХИС- ийн шаардлагыг хангасан тохиолдолд элсэгчийн гэрээг байгуулж, суралцах эрхийн бичгийг олгодог.

Монголын бусад их дээд сургуулиас шилжин суралцах боломжтой юу? Ямар материал бүрдүүлэх вэ ?

Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиас шилжин суралцах боломжтой бөгөөд ЭЕШ-ын шалгалт, босго оноо нийцэж “ХИС-ийн дээд боловсролын зэрэг олгох сургалтын журам”-ын шилжин суралцах заалтуудад нийцсэн байх шаардлагатай.

Гадаадын их дээд сургуулиас шилжин суралцах боломжтой юу? Ямар материал бүрдүүлэх вэ?

Гадаадын их дээд сургуульд бакалаврын зэргийн хөтөлбөрөөр суралцаж байсан бол боломжтой.  ХИС-ийн дээд боловсролын зэрэг олгох сургалтын журмын шилжин суралцах заалтуудад нийцсэн байх.

Суралцаж буй оюутанд:

Хэрвээ илүү багц цаг судлалсан бол яах вэ?

Хосоор суралцаж байгаад  дан ангид шилжиж  илүү хичээл судалсан бол өөрийн хүсэлтээр диплом дээр тооцуулж болно.

Хэрвээ хос мэргэжлээр суралцахаар шийдвэл хүсэлтээ хэзээ хаана өгөх вэ Тавигдах шалгуур юу байх вэ?

Мэргэжил сонголт дээрээ + Гадаад хэлний орчуулга 1-р түвшиндөө сонгох ёстой. Суралцах явцдаа давхар  хөтөлбөр нэмж сонгох бол  ХИС- ийн дээд боловсролын зэрэг олгох сургалтын журмын 6.11 дэх хэсгийн заалтыг биелүүлсэн байх.

Анги дүүрсэн бол суудлаа нэмүүлж болох уу? Хаана хандах уу?

Дүүсэн эсэхийг СА-хянаж зайлшгүй шаардлагатай тохиолдолд суудлын тоо нэмнэ.

Төлбөрөө яаж төлөх вэ?

Ганцаарчилсан төлөвлөгөөний кредитийн дагуу нэг кредийн үнэлгээгээр тооцож хийнэ. Төлбөрийн нэмэхжлэх, төлбөртай холбоотой бүхий л мэдээлэл суралцагчийн өөрийн веб дээр байгаа.

Баталгаажуулсан хичээлээ цуцлаж болох уу?

Сургалт эхлээд 4 долоо хоногийн дотор боломжтой.

Сургууль дотроо шилжиж болох уу?

ЭЕШ-ын шалгалт, босго оноо нийцэж ХИС-ийн дээд боловсролын зэрэг олгох сургалтын журмын шилжин суралцах заалтуудад нийцсэн байвал боломжтой.

Судлах хичээлийн саналаа хэзээ өгөх вэ?

Хичээлийн жил дуусахад 14 хоногт багтаан ГТ-нд өөрчлөлт оруулах бол зөвлөх багшид мэдэгдэж өөрчлөлт хийлгэнэ.

Цагийн ажилд хэрхэн зуучлуулж болох вэ? Хүсэлтээ хаана, хэнд өгөх вэ?

Суралцагчийн хөгжлийн төвд хандан хүсэлтээ өгч болно.