Бид 1979 онд Орос хэлний багшийн сургууль байгуулагдахад 1000 гаруй номтойгоор үүд хаалгаа нээснээс хойш өнөөг хүртэл уншигч оюутан суралцагчид, багш, судлаачдад үйлчилгээ үзүүлж байна.
Номын сан нь сургуулийн сургалт, хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөтэй уялдуулан фондын бүрдүүлэлтийг цаг тухайд нь зохион байгуулж ирсэний сацуу, ном сурах бичгээ шинжлэх ухааны ангиллын дагуу ангилан байршуулж, уншлага үйлчилгээний ажлыг номын сангийн стандартын дагуу зохион байгуулан ажиллаж байна.
Гадаад хэлний болон Нийгмийн ухааны нийт 120 суудалтай 2 танхимтай.
Нийгмийн ухааны номын сан нийгэм болон байгалийн ухааны бүх мэргэжлийн чиглэлийг хамарсан 14563 гаруй ном зохиол, сурах бичиг, судалгааны бүтээл бусад материалуудаар үйлчилж байна.
Гадаад хэлний номын сан 21890 ширхэг англи хэл, 8100 ширхэг орос хэл, 7325 ширхэг герман ба франц хэл, 1470 ширхэг дорно дахины, 4995 ширхэг япон, хятад, солонгос хэл дээрх ном сурах бичиг, CD, бусад материалуудаар үйлчилгээ үзүүүлж байна.
Магистр, докторуудын сургалт, судалгаа шинжилгээний ажил хийх боломжоор хангагдсан орчны дуу, чимээ тусгаарлалттай, интернетийн холболттой уншлагын танхим ажиллаж байна. Мөн номын сан нь олон улсын нээлттэй эхийн сангууд болон цахим каталогийн програмыг үйл ажиллагаандаа ашиглаж байна.