ОЮУТНЫ ХОЛБОО

Танилцуулга

ХИС-ийн нийт оюутнуудын эрх ашгийг хамгаалж, тэдний сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэн, өөрийгөө хөгжүүлэх, мэдлэг эзэмшихэд нь тэдний дуу хоолой болон ажиллахад оршино.

ХИС-ийн захиргаатай хамтран ажиллаж, ХИС-ийн нийт оюутны өөрийгөө хөгжүүлэх бүхий л бололцоог дэмжин, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах нийгмийн үйлчилгээ үзүүлж, тэдний эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулах нь бидний гол зорилт юм. Оюутны байгууллага нь аливаа үйл ажиллагааг ашгийн бус, намын нөлөөллөөс ангид сайн дурын оюутнуудыг нэгтгэн зохион байгуулдаг билээ.

Зорилтууд

  • Оюутны эрх ашгийг төлөөлөн хамгаалж, тэдний сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэн “Оюутны эрхийн түгээмэл тунхаглал”-ын үзэл санааг хэрэгжүүлэх
  • Үйл ажиллагаандаа шударга ёс, тэгш эрхийг эрхэмлэн, оюутнуудын эв нэгдлийг хангах зарчмыг баримтлах
  • Оюутны хөдөлгөөний эв нэгдлийг бүрдүүлэн хөгжүүлэх, хамтран ажиллах, өөрсдийн эрх ашиг, хүсэл эрмэлзлэлийг илэрхийлэн баталгаажуулах
  • Сургуулиас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд оюутнуудын оролцоог хангах
  • Оюутнуудын сонирхлын клубуудыг дэмжин хамтран ажиллах
  • Боловсролын системийг боловсронгуй болгох, чанар үр ашгийг дээшлүүлхэд хувь нэмрээ оруулах
  • Үйл ажиллагааныхаа дагуу улс эх орон, нийгэмдээ ач тустай нөлөө үзүүлэхийг ямагт хичээх

Дээрх зорилтуудын хүрээд дараах чиглэлийн үйл ажиллагааг явуулж байна.

Үүнд:

  • Эрдэм шинжилгээ, сургалт судалгаа: юутнуудын эрдэм шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, сургалтын онол, практик уялдаа холбоог сайжруулах, мэргэжлийн дадал чадвар эзэмшүүлэх, хувийн зохион байгуулалт, хувь хүний хөгжлийг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний бүтээл бичих арга, барилд суралцуулах зорилготой онол, практик, танин мэдэхүйн тэмцээн, олимпиад зэрэг;
  • Урлаг, гоо зүй: Оюутнуудын урлаг, гоо зүйн мэдлэг, мэдрэмжийг дээшлүүлэх, урлагийн авьяастай оюутныг дэмжих үйл ажиллагаанууд;
  • Бүтээлч үйл ажиллагааг дэмжих: Оюутны холбоо, клубууд болон анги хамт олны уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн жилд идэвхтэй ажилласан, амжилт гаргасан гишүүн, оюутан болон клубыг шагнаж урамшуулах, зохион байгуулсан үйл ажиллагааг тайлагнах, үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Сайн үйлсийн аян: Тусгай хэрэгцээт хүмүүс, ахмад настан, өнчин хүүхдүүдэд туслах сайн үйлсийн аян;
  • Сургууль сурталчлах : Салбар сургууль, тэнхим, клубууд, мэргэжил сурталчилах, ХИС-ийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах;
  • Оюутны эрүүл мэнд: Оюутнуудын бие бялдрыг өв тэгш хөгжүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилготой үйл ажиллагаанууд;
  • Оюутны санал хүсэлтийг хүлээн авах: Оюутанд тулгарч буй асуудлыг өргөдөл хэлбэрээр хүлээн авч холбогдох нэгжид хүргэх, шийдвэрүүдийг дэмжин ажиллах;

Оюутны холбооны бүтэц

  • Хэвлэл мэдээлэл, гадаад харилцаа
  • Маркетингийн алба
  • Санхүү
  • Хүний нөөцийн алба
  • Сургалт судалгаа, эрдэм шинжилгээний алба
  • Урлаг спортын алба
  • Бизнесийн Сургуулийн Оюутны зөвлөл
  • Хэл, Соёлын Сургуулийн Оюутны зөвлөл
  • Мэдээлэл харилцаа, менежментийн сургуулийн Оюутны зөвлөл
  • Оюутны клубуудын нэгдсэн зөвлөл
  • Дотуур байрны нэгдсэн зөвлөл