ОЮУТНЫ КЛУБУУД

Мэргэжлийн клубууд

Танилцуулга

Сэтгэл судлалын тэнхимийн “S-R” клуб нь 2010 онд байгуулагдсан бөгөөд уг мэргэжлээр суралцаж 1-4 дүгээр түвшний нийт оюутнуудад чиглэсэн мэргэжлийн хөгжлийг дэмжсэн олон төрлийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг.

Хэрхэн гишүүн болох вэ?

Сэтгэл судлалын мэргэжлийн 1-4 р курсын бүх оюутнууд гишүүнчлэлийн эрхтэй.

Бүтэц

Төлөөлөн удирдах зөвлөл:

  1. Тэргүүн –Б.Бямбахүү /Сэтгэл судлалын II түвшин/
  2. Дэд тэргүүн – Б.Дөлгөөн /Сэтгэл судлалын I түвшин/
  3. Нарийн бичиг – Г.Төгөлдөр /Сэтгэл судлалын II түвшин/
  4. Төлөөлөл гишүүд: Сэтгэл судлалын мэргэжлийн 1-4-р түвний бүх оюутнууд.

Үйл ажиллагаа

  1. 2016 оны 4 сарын 14-ны өдөр S-R клубын нэрэмжит “Залуу сэтгэл судлаачид-2016” ЭШБХ амжилттай зохион байгуулагдаж нийт 6 сургуулийн 21 бүтээл ирсэний 10 бүтээл шалгаран үлдэж илтгэлээ тавьсан билээ.
  2. 2016 оны 4 сарын 21-нд “Мэргэжил сурталчилах” өдөрлөгийн хүрээнд аниргүй кафе /silence cafe/, харанхуй кафе /blind cafe/ гэх арга хэмжээг Нийслэлийн 31-р сургууль болон 40-р сургууль дээр хэрэгжүүлсэн юм. Уг арга хэмжээгээрээ харааны бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн мэдрэмжийг сурагчдад ойлгуулан таниулж тэдэнд зөв хандлагыг өгөхийг зорьсон юм. Мөн сэтгэл судлал хэмээх мэргэжлийн давуу тал болон онцлог байдлыг мэдүүлж таниулсан билээ.
  3. 2016 оны 11сарын 16-ны өдөр S-R клубын нийт гишүүдийн дунд сагсан бөмбөгийн найрсаг тэмцээн зохион байгуулсан ба үүний үр дүнд сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнд клубээ төлөөлөн оролцсон охидын баг тэргүүн байрыг эзэлсэн билээ.
  4. 2016 оны 12 сарын 01 буюу Дэлхий нийтийн ДОХ -той тэмцэх өдрийн өдөрлөгийг Мари Стопс төвтэй хамтран ХИС-ийн хүрээнд амжилттай зохион байгуулласан. Уг өдөрлөгөөр Мари Стопс төвөөс өгөгдсөн 200 ширхэг тараах материал болон 200 ширхэг бэлгэвчийг зөв зохистой хэрэглээг дэмжих зорилготой нийт оюутнуудад тарааж өгөн баритмат киног үзүүлсэн билээ.
  5. 2017 оны 04 сарын 14-ний өдөр “Young psychologists 2017” ЭШБХ-ыг 5 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан ба нийт 14 бүтээл 5 сургуулиас ирсэнээс анх удаа АШУҮИСургуулиас оролцсон билээ.
  6. 2017 оны 10 сарын 7-ны өдөр ХИС-ын Оюутны холбооноос зохион байгуулсан мод тарих үйл ажиллагаанд манай клуб идэвхи санаачлагтай оролцсон.
  7. Саруул охинд амьдрал бэлгэлье аянд клубын гишүүн бүр маш идэвхитэй оролцон хандивын хайрцаг өрнүүлсэн юм.
  8. 9 сард Шинэ гишүүн хүлээн авах “Танилцах өдөрлөг” -г ОУХНСС-ийн тэнхмийн багш П.Мөнхзул, Ж.Оюунсүрэн, Б.Мягмарсайхан нарын хамтаар амжилттай зохион байгуулласан нь шинээр элсэгч оюутан залуучуудад идэвхи чармайлт болон өгч байсан ба курс хоорондын холбоо тогтоон дэмжлэг туслалцаа авахын гол чиглэл болгосон.
  9. 10 сард “Сэтгэл зүйчийн ёс зүй” гэсэн сэдвийн доор мэргэжлийн сэтгэл зүйч Ц.Даваасүрэн хүрэлцэн ирж оюутнуудтай чөлөөт ярилцлага хийсэн нь мэргэжлийн ёс зүйн тухай ойлголттой болж цаашдын судалгаа шинжилгээний ажилдаа хэрэгжүүлэх үнэт зөвлөгөөг авсан билээ.
  10. 11 сард “Урлагийн сэтгэл засал” 4-р курсын оюутнууд “Урлагийн сэтгэл зүй” хичээлийн хүрээнд өөрсдийн сурч мэдсэн онолын мэдлэгийг практик дээр ашиглан бүжгийн, зургийн, хөгжмийн сэтгэл заслыг явуулсан.
  11. 3-4 сард “Сэтгэцийн эмгэг” сэдвээр 7 хоног бүр кино өдөрлөгийг зохион явуулсан.

Онцлох мэдээ, мэдээлэл

  1. 2017 оны 04 сарын 14-ний өдөр “Young psychologists 2017” ЭШБХ-г 5дахь удаагаа амжилттай зохион байгуулсан ба нийт 14 бүтээл 5 сургуулиас ирсэнээс анх удаа АШУҮИСургуулиас оролцсон билээ. Young Psychologists 2017 ЭШБХ-д байр эзэлсэн бүтээлүүд:
    Шагналт байр Сэдэв Илтгэгч
    1 1-р байр “Дууны бохирдол нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь” Г.Идэр-Оргил

    АШУҮИС АУС

    2 2-р байр “Их сургуулиудын оюутнуудын 59% нь стресстэй” Х.Урангэрэл, Б.Жавзанпагма, Д.Батзаяа, Г.Ангара-Буян,
    М.Билгүүн-Эрдэнэ, Х.Сагындых, Л.Наругтах, Р.ЭнхтүвшинАШУҮИC
    3 3-р байр “Чихэвчний хөгжмийн сөрөг нөлөө залуучуудын сэтгэл зүйд нөлөөлөх нь” Б.Бямбахүү, ХИС сэтгэл судлал-1

    Г.Намуун, СЭЗИС- Санхүү удирдлага-1

    4 Тусгай байр “Ганцаардлаас гарах хэрэгсэл нь фэйсбүүкийн хэрэглээ болох нь” Б.Чоймаа

Танилцуулга

ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхимийн “Алтан Гэрэгэ” клуб нь анх 2007 оны 03 сарын 29-ний өдөр олон улсын харилцаа мэргэжлийн оюутнуудын санаачлага, багш П.Мягмардоржийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсанаас хойш  идэвхитэй, тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн.

Хичээлийн жил бүр “Мини-НҮБ”, “Онол, практикийн тэмцээн”, “ОУХ-ны олимпиад”, “Босоо хүлээн авалт”, “Клубын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Хаврын аялал” зэрэг олон үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулсаар байна. Мөн эдгээр үйл ажиллагаануудын хамрах хүрээ жил ирэх тусам өргөжсөөр байна.

Клубын гишүүн хэрхэн болох вэ?

“Алтан Гэрэгэ клуб”-ын гишүүн гэдэг нь ОУХ-ны тэнхимийн харъяа ОУХ-ны мэргэжлээр сурч буй оюутан бүр юм. Төлөөлөгч гишүүн нь сурч буй түвшин бүртээ Алтан гэрэгэ клубыг төлөөлөн ажиллана.

Төлөөлөгчийн шалгуур :

  1. ОУХНС-ын тэнхимийн оюутан байх
  2. Алтан гэрэгэ клубын элсэлтийн анкет бөглөх. /1-р үе шат/
  3. Алтан гэрэгэ клубын гишүүн элсүүлэх ярилцлагад хамрагдах. /2-р үе шат/

Клубын гишүүний давуу тал :

Багаар ажиллаж, бие даан үйл ажиллагаа зохион байгуулах, өөрийгөө нээн үе тэнгийнхэн дундаа манлайлагч болох, бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай болно.

Үйл ажиллагаануудын тайлан

Үйл ажиллагааны нэр Хамрах хүрээ Хугацаа Зорилго
1 Мини НҮБ загвар хуралдаан ХИС-ОУХ-ны тэнхимийн 1-4 курсын оюутнууд /Жил бүр 85-120 гаруй оюутнуудыг хамардаг/ 2011 онд анх зохион байгуулж эхэлсэн ба энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан Мэргэжлийн дагуу ОУХ-нд тулгамдаж буй асуудлыг мэтгэлцэх, гаргалгаа гаргах
2 Босоо хүлээн авалт ОУХ-ны тэнхимийн 1-4-р курсын оюутнууд /Жил бүр 100-150 оюутнуудыг хамардаг/ 2011 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан Дипломат босоо хүлээн авалтын тухай таниулах, практик дадал олгох
3 Онол танин мэдэхүйн тэмцээн ХИС, МУИС-н ОУХ-ны оюутнууд /Жил бүр 100-120 оюутнуудыг хамардаг/ 2011 оноос зохион байгуулж эхэлсэн. Энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулсан ХИС оюутнуудын олон улсын харилцааны онолын мэдлэгийг шалгах, бусад сургуультай жиших
4 Хаврын аялал ХИС-ОУХ-ны тэнхим /Жил бүр 60-80 оюутнуудыг хамардаг/ 2013 оноос эхлэн зохион байгуулсан. Энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Тэнхимийн нийт оюутнуудын босоо хөндлөн харилцааг тэлэх
5 Эрдэм шинжилгээний бага хурал ХИС, МУИС, Тагнуулын Академиийн ОУХ-ны оюутнууд /Жил бүр 20-25 оюутнуудыг хамардаг/ 2013-2016 оны хооронд зохион байгуулагдсан Оюутнуудын эрдэм шинжилгээний ажил бичих чадварыг хөгжүүлэх

Клубын амжилтууд

  • 2016 оны ХИС-ийн шилдэг клуб.
  • 2018 онд улсын хэмжээний анхдугаар ОУХ-ны олимпиадыг зохион байгуулсан.
  • ГХЯ-ны харъяа “Залуу Дипломатчидын клуб”,  МУИС-ын “Дипломат клуб”-үүдтэй тус тус амжилттай хамтран ажиллаж байна.

Танилцуулга

ХИС-ийн “MCM” маркетингийн сургалт судалгааны төвийг анх доктор, профессор Г. Болдбаатар, доктор профессор Э. Эрдэнэчимэг БС-ийн маркетингийн удирдлагын ангийн оюутнууд хамтран санаачилсаны үндсэн дээр 2002 оны 04 сарын 12-ны өдөр байгуулсан. МСМ гэдэг нь Marketing Classmate буюу “Маркетингийн нэг ангийхан” гэсэн үгийн товчлол юм.

Клуб нь маркетингийн удирдлагаар суралцаж буй оюутан залуусын хичээлээр олж авсан онолын мэдээллийг практиктай холбож, дадлага туршлагаар баяжуулж, мэргэжлийнх нь онцлог болон бодит амьдрал дээрх мөн чанарыг мэдрүүлж, кооператив сургалтын хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг.

Клубын гишүүн хэрхэн болох вэ?

Маркетинг менежмент мэргэжлээр суралцдаг 1-4-р түвшний нийт оюутнууд хамрагдах боломжтой.

Клубын гишүүний давуу талууд

Маркетингийн менежментээр суралцаж буй оюутан залуусын хичээлээр олж авсан онолын мэдээллийг практиктай холбож, дадлага туршлагаар баяжуулж, мэргэжлийнх нь онцлог болон бодит амьдрал дээрх мөн чанарыг мэдрүүлэх, оюутнуудын нийгмийн идэвхи болон өөрийгөө нээх чадварыг нэмэгдүүлэх давуу талтай.

Бүтэц

Бүтэц

  • Маркетингийн 1-4 курсынхэд зориулсан мэргэжлийн талаарх лекц
  • 2017 оны 11 сарын 30нд “Онол кейс практикийн тэмцээн”
  • Оюутнуудын дундах ханын сонингийн тэмцээн
  • 2018 оны 4 сарын 27 “Маркетингийн өдөрлөг”
  • 2018 оны 4 сарын 28 “Маркетингийн форум”
  • МСМ сургалт судалгааны төвөөс уламжлал болгон зохион байгуулагддаг “Сайн үйлсийн аян”

Клубын амжилтууд

  • Жил бүр зохион байгуулагддаг “Маркетингийн Улсын Олимпиад”-д амжилттай оролцдог.
    • 2014-2015 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 3-р байр
    • 2015-2016 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 1,2-р байр
    • 2016-2017 онд “Маркетингийн Улсын Олимпиад”-д 3-р байр
    • Сургуулийн сагсан бөмбөгийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог.

Танилцуулга

ITBA клуб нь бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж буй нийт оюутнуудад мэргэжлийн чиг баримжаа олгох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, хоорондоо танилцан нөхөрлөх, мэдлэг туршлагаа хуваалцан бие биенээсээ суралцах зорилготойгоор 2012 онд анх байгуулагдсан.

Хэрхэн клубын гишүүн болох вэ?

Худалдаа, бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж буй 1-4 түвшний нийт оюутнууд хамрагдах боломжтой.

Үйл ажиллагаа

  1. Танилцах аялал
  2. Сайн үйлсийн аян
  3. Цасны баяр
  4. Спорт өдөрлөг
  5. Эрдэм шинжилгээний хурал

Үйл ажиллагааны чиглэл

  1. Мэргэжлийн оюутнуудад Кабинетын номын сангаар үйлчлэх
  2. Хичээл хамтран хийхэд нь туслах, холбох
  3. Мэргэжлийн оюутнууд хамтран судалгаа шинжилгээ хийх
  4. Суралцагсад болон төгсөгчдийг хооронд холбох
  5. Суралцагсадыг дадлагын баазаар хангах

Сайн дурын клубууд

Танилцуулга

Клубын бүтэц, зохион байгуулалт

Танилцуулга

Хүмүүн” урлагийн клуб нь анх 2016 оны 9-р сарын 10-ны өдөр байгуулагдсан. Клуб нь урлагаар дамжуулан оюутнуудын хувь хүний хөгжлийг дэмжих, авьяасаа хөгжүүлэх, хамтдаа суралцах, хөрвөх чадвараа дээшлүүлэх боломжыг олгодог. Мөн урлагийн үйл ажиллагаанаас гадна сайн үйлсийн аян тогтмол зохион байгуулдаг бөгөөд түүгээрээ дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэхийг эрмэлздэг.

"Хүмүүн" урлагийн клубийн бүтэц

Албан тушаал Хариуцагч Суралцаж буй мэргэжил
1. Тэргүүн А.Балдандорж Худалдаа (хос) IV түвшин
2. Дэд тэргүүн Б.Идэр
3. Нарийн бичиг Г.Мөнгөншагай Худалдаа II түвшин
4. Pandeo бичлэгийн багийн дарга Б.Эрдэнэбулга Худалдаа (хос) IV түвшин
5. Үйл ажиллагаа хариуцсан дарга Г.Дэлгэрбаяр Худалдаа III түвшин

Зохион байгуулсан ажлууд

Үйл ажиллагааны нэрЗорилгоХугацааТайлбар1Явган аялалКлубын гишүүд хоорондоо танилцах, клуб доторх уур амьсгалыг бүрдүүлэх2016.09.25Хамрах хүрээ:Хүмүүн урлагийн клубын гишүүд болон шинээр элсэгчид2Лувсандаш овогтой Саруул-төгс охины хандивын аянСаруул-төгс охины эмчилгээний зардалд хувь нэмэр оруулж, охины амьдралыг аврах2016.10.03Энэхүү сайн үйлсийн аянаараа дамжуулан хөрөнгө босгож Саруул-Төгс охинд хандив өгсөн3Багш нарын баярын үйл ажиллагааБагш нарыг баярлуулах, багш нарт баяр дээр нь баяр нэмэх2016.10.07Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, ажилчид4Volunteer challenge “Цэвэрлэгч эгч нартаа туслаж Цэвэр цэмцгэр сургуулийг хамтдаа бүрдүүлцгээе”ХИС-ын оюутан залуусд сайн үйлсийн аяныг уриалах, Оюутан залуусын цэвэрлэгч үйлчилэгч нарт хандах сөрөг хандлагыг өөрчилж эерэг хандлагатай болгох, бусад оюутан залуусд зөв үлгэр дуурайлал үзүүлж хүнлэг энэрэнгүй занг төлөвшүүлэх2016.10.13Хамрах хүрээ: Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль5″Аяга цайгаар Аз жаргалыг бэлэглье” хандивын аянНийгмийн эмзэг давхаргийн хэсэг бүлэг хүмүүст бага ч гэсэн сэтгэлийн дэм өгөх, Оюутан залуусд үлгэр дуурайлал үзүүлэх мөн хандивын аянаар дамжуулан оюутан залуусыг үнэлэх нийгмийн үнэлэмжийг дээшлүүлэх.2016.11.05Амьдралын түвшин доогуур нийгмийн эмзэг давхрагийн нэн ядуу иргэд6Сургууль сурталчилах болон хандивын аянНомин охины эмчилгээний төлбөрд туслах хандивын аян болон Хүмүүнлэгийн Ухааны  Их Сургуулийг сурталчилах олон нийтэд сургуулийнхаа оюутнуудыг эерэгээр2017.04.22Улаанбаатар хот

Танилцуулга

Клубын бүтэц

Үйл ажиллагааны мэдээлэл

Танилцуулга

Клубын бүтэц

Үйл ажиллагааны мэдээлэл

Спорт клубууд

Танилцуулга

Клубын бүтэц, зохион байгуулалт

Танилцуулга

Танилцуулга

Клубын бүтэц

Үйл ажиллагааны мэдээлэл