Алтан Гэрэгэ клуб нь анх 2007 оны 03 сарын 29-ний өдөр ОУХ-ны ангийн оюутнуудын санаачлага, тэнхимийн багш Мягмардоржийн дэмжлэгтэйгээр үүсгэн байгуулагдсан. Үүсгэн байгуулагдсанаасаа хойш 11 жилийн хугацаанд идэвхитэй, тогтвортой үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ. Хичээлийн жил бүр “Мини-НҮБ”, “Онол, практикийн тэмцээн”, “ОУХ-ны олимпиад”, “Босоо хүлээн авалт”, “Клубын нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал”, “Хаврын аялал” зэрэг олон үйл ажиллагаануудыг уламжлал болгон зохион байгуулсаар байна. Мөн эдгээр үйл ажиллагаануудын хамрах хүрээ жил ирэх тусам өргөссөөр байгаа юм. Үүнээс жишээ дурдвал “Онол, практикийн тэмцээн” 2018 оны 03 сарын 24-нд ХИС, МУИС-н нийт 80 гаруй оюутанг хамран зохиогдсон байна. Мөн “ОУХ-ны олимпиад” улсын бүх ОУХ-ны мэргэжилт олгогч их дээд сургуулийг хамран зохион байгуулагдахаар бэлтгэл ажлынхаа шатанд явж байна. Мөн өнгөрсөн жилээс эхлэн МУИС-ийн “Дипломат клуб”-тэй, энэ хичээлийн жилээс эхлэн ГХЯ-ны “Залуу дипломатчидын клуб”-тэй тус, тус хамтарч 2017-2018 оны хичээлийн жилд 43 төлөөлөгчтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна.
Клубын тэргүүн: А.Энхжин 2015 онд нийслэлийн ШУТАС-ийг амжилттай төгсөж, ХИС-д уг оны намар элсэж орсон. Одоо ХИС-ийн ОУХ-ны ангийн 3-р түвшинд суралцдаг бөгөөд клубын тэргүүнээр 2017 онд сонгогдон ажиллаж байна.
Клубын нарийн бичиг: Б.Энхгэрэл 2015 онд нийслэлийн 2-р бүрэн дунд сургуулийг амжилттай төгсөж, ХИС-д уг оны намраас элсэн суралцсан. Одоо ХИС-ийн ОУХ-ны ангийн 3-р түвшинд суралцдаг. Клубын нарийн бичгээр 2016 оноос эхлэн ажиллаж байна.
Клубын гишүүн хэрхэн болох вэ?
“Алтан Гэрэгэ клуб”-ын гишүүн гэдэг нь ОУХ-ны тэнхимийн харъяа ОУХ-ны мэргэжлээр сурч буй оюутан бүр юм. Төлөөлөгч гишүүн нь сурч буй түвшин бүртээ Алтан гэрэгэ клубыг төлөөлөн ажиллана.
Төлөөлөгчийн шалгуур :
- ОУХНС-ын тэнхимийн оюутан байх
- Алтан гэрэгэ клубын элсэлтийн анкет бөглөх. /1-р үе шат/
- Алтан гэрэгэ клубын гишүүн элсүүлэх ярилцлагад хамрагдах. /2-р үе шат/
Клубын гишүүний давуу тал :
Багаар ажиллаж, бие даан үйл ажиллагаа зохион байгуулах, өөрийгөө нээн үе тэнгийнхэн дундаа манлайлагч болох. Бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвартай болно.