Суралцагч

ХИЧЭЭЛ СОНГОХ ЗААВАР

GOOGLE CLASSROOM АШИГЛАХ

ЗӨВЛӨГӨӨ

ХИС-д шинээр элсэн суралцаж буй суралцагч бүрт харьяа тэнхимээс зөвлөх багшийг томилох ба зөвлөх багш нь тухайн суралцагчийн зөвлөн чиглүүлэгч туслагч нь байх болно. Зөвлөх багшаасаа суралцагч та доорх тусламжуудыг авах боломжтой.

  • Ганцаарчилсан төлөвлөгөөгөө гаргах
  • Хичээл сонголтоо хийх
  • Сонгосон мэргэжлээрээ амжилттай суралцахад анхаарах зүйлсийнхээ талаар зөвлөгөө авах
  • Цагийн менежементээ сайжруулах хичээл шалгалт давтлага зэрэгтээ хэрхэн системтэй бэлдэх талаар зөвлөгөө авах
  • Хичээлээс гадуур өөрийн сонирхол ур чадвараа хөгжүүлэх ямар боломж байдаг талаар зөвлөлдөх
  • Бусад асуудлуудаа зөвлөлдөх өөрт хэрэгцээтэй тусламж чиглүүлгийг авах

ГАНЦААРЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ

Ганцаарчилсан төлөвлөгөө нь тухайн суралцагчийн цаашид суралцах хугацааны турш баримтлах хамгийн чухал бичиг баримт болно.

  • ХИС-ийн бүх түвшний сургалтад хамрагдах суралцагчид өөрийн суралцах хичээлийн жил, улирлуудад судлах хичээлүүдийн жагсаалтыг тэнхимээс өгсөн санал болгох төлөвлөгөөний дагуу зөвлөх багштай хамтран хийнэ. Бакалаврын зэрэг олгох сургалтын дан мэргэжлийн оюутнуудын нэг улирлын норматив хэмжээ нь 15 багц цаг, доод хэмжээ нь 12 багц цаг, дээд хэмжээ нь 18 багц цаг байна.
  • Давхар мэргэжлийн хөтөлбөрийн оюутнуудын хувьд нэг улирлын дээд хэмжээ нь 27 багц цаг байна.
  • Ямар нэг хичээл дээр хангалтгүй үнэлгээ авсан, судлаагүй орхисон хичээлийг нөхөн судлах зэрэг шалтгаанаар зөвлөх багштай хамтран ‘Ганцаарчилсан төлөвлөгөө’-д өөрчлөлт оруулна.
  • Тухайн суралцагчийн ‘Ганцаарчилсан төлөвлөгөө’-г зөвлөх багш сайтар хянаж, дахин боловсруулж, удирдлагын мэдээллийн системд баталгаажуулна.
  • Бүх түвшний сургалтад суралцагч, шинээр элсэгч болон шилжин суралцагч ‘Ганцаарчилсан төлөвлөгөө’-г намрын улиралд 8-р сарын 15- 30-ны өдрүүдэд, хавар, намрын улирлын хичээл дууссанаас хойш 4 долоо хонгот багтаан шинэчилж, зөвлөх багшаар баталгаажуулж, түүнийгээ 1 хувь хэвлэж, зөвлөх багш болон суралцагч гарын үсэг зурж, харьяалагдах сургалтын албаны ажилтанд албан ёсоор хүлээлгэн өгнө.

ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

ХИС-ийн суралцагч та дараах төлбөрийн хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой.

Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн төлбөрийн хөнгөлөлт

ЭЕШ-ын хэмжээст онооноос хамаарсан хөнгөлөлтийг 2020-2021 оны хичээлийн жилийн 1-р улиралд дараах байдлаар үзүүлнэ.

Шалгалт 1, Шалгалт 2 -ийн нийлбар оноо (ЭЕШ)    Хөнгөлөлтийн хувь

  • Суурь шалгалтын хэмжээст оноо 800 бол 30 %
  • 1280-1339 бол 20 %
  • 1340-1399 бол 40 %
  • 1400-1439 бол 60%
  • 1440-1499 бол 80%
  • 1500-1600 бол 100%

Магистрын хөнгөлөлт

  • Магистрантурын хөтөлбөрийн кредитийн үнэлгээний 10% /Бакалаврын өдрийн суралцагч сургуулийн урилгаар суралцсан тохиолдолд/

Бакалаврын өдрийн хэлбэрээр чанарын сайн үзүүлэлттэй суралцаж буй оюутан дараагийн улиралд сонгосон үндсэн мэргэжлийн хичээлүүдийн сургалтын төлбөр төлөхдөө хуримтлуулсан голч дүн нь

  • 3.9-4.0 бол 10 хувийн
  • 3.8-3.89 бол 8 хувийн
  • 3.7-3.79 бол 6 хувийн
  • 3.6-3.69 бол 4 хувийн

Боловсролын зээлийн сангийн буцалтгүй тусламж

Хамрагдах нөхцөл:

  • Бүтэн өнчин суралцагч
  • Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн бакалаврын хөтөлбөрийн нэг суралцагч
  • Нэг өрхийн 3 болон түүнээс дээш хүүхэд дээд боловсролын сургалтын байгууллагад бакалаврын зэргийн боловсрол эзэмшихээр зэрэг суралцаж байгаа тохиолдолд 1 хүүхдийг нь

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа
  • хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
    3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Боловсролын зээлийн сангийн оюутны хөгжлийн зээл

Шаардлага

  • Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх
  • Элсэгчийн ЭЕШ-ын оноо 600 болон түүнээс дээш байх
  • Бакалаврт суралцаж байгаа оюутны сүүлийн улирлын голч оноо 2.8 болон түүнээс дээш, магистр, докторын шатлалаар суралцаж байгаа суралцагчийн сүүлийн улирлын голч оноо 3.2 болон түүнээс дээш
  • Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр, докторын шатлалаар суралцаж байгаа оюутнууд хамрагдана.
  • Улиралд 10 болон түүнээс дээш кредитийн хичээл сонгосон байх
  • Ирээдүйн зорилготой, өөртөө итгэлтэй оюутан байх

Оюутны зээлд хамрагдахын давуу талууд

  • Зээлийн хүүгүй
  • Урт хугацаатай төлөгдөнө
  • Хамтран зээлдэгч шаардахгүй
  • Барьцаа шаардахгүй
  • Бүх шатны суралцагчид /Оройн анги хамаарахгүй/
  • Банкаар дамжихгүй

‘Оюутны хөгжлийн зээл’-д хамрагдах оюутан дараах эрх, үүрэгтэй.

  • Өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгнө.
  • Хувийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулсан тохиолдолд нэн даруй сургалтын албанд мэдэгдэнэ.
  • Шилжсэн, хасагдсан, суралцах боломжгүй тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийнхаа сургалтын албанд мэдэгдэнэ.
  • Оюутан сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцна.
  • Зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаар мэдээллийг тухай бүр зээлийн санд мэдэгдэнэ.

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл
  • Төрсний гэрчилгээ
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж/шинээр элсэгч/
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар
  • Эцэг эх, асран хамгаалагчийн болон суралцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар
  • Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас олгосон суралцах эрхийн бичиг
  • Эрх бүхий этгээдийн баталгаажуулсан холбогдох баримт бичиг, тодорхойлолт
  • Бүтэн өнчин суралцагчийн хувьд эцэг, эхийн нас барсныг гэрчлэх бичиг баримтын хуулбар
  • Суралцагч өөрөө хөгжлийн бэрхшээлтэй эсвэл эцэг, эх нь хоёулаа
  • хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан гишүүнтэй өрхийн суралцагчийн хувьд хувь тогтоосон комиссын шийдвэр
    3 ба түүнээс дээш хүүхэд нь зэрэг их, дээд сургуульд суралцаж байгааг нотлох сургуулийн тодорхойлолт

Монгол улсын хэмжээнд зарлагддаг тэтгэлэг хөтөлбөрүүд:

Монгол улсын хэмжээнд оюутан, суралцагчдад зориулсан гадаадын болон дотоодын, цаг үеийн холбогдолтой тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагддаг ба тэтгэлэгүүдэд оюутан суралцагч та бүхэн идэвхтэй оролцож байна уу. Тогтмол зарлагддаг хөтөлбөрүүдээс доор дурдвал:

  • МУ-ын ерөнхийлөгчийн болон ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг: Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа 6 сар-д
  • Голомт болон Хаан банкны тэтгэлэг: Сурлага, нийгмийн идэвх, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ болзол хангасан тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
  • Зориг сангийн тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа- 10-11 сард
  • Оюу толгойн тэтгэлэг: Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, тэргүүний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа -2 сар /намрын улирлын дүн гарсны дараа/
  • Дэлхийн зөн ОУБ-ын тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх оролцоо сайтай бакалавр, магистр, докторын түвшний суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-7-10 сар
  • Аймгуудын ЗДТГ, ИТХ-ын нэрэмжит тэтгэлэг: Сурлага болон нийгмийн идэвх сайтай бакалаврын суралцагч нарт олгоно. Зарлагдах хугацаа-4-10 сард зарлагдана.

Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яамнаас Монгол улсын иргэдийг хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу болон Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их, дээд сургууль, коллежид суралцуулдаг. Засгийн газрын тэтгэлэгтэй суралцуулах орон, сурах мэргэжлийн чиглэл, хүний тоо, шалгалтын хуваарь, сонгон шалгаруулах нөхцөлийг шалгалт эхлэхээс өмнө яамны вэб хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлдэг бөгөөд сонгон шалгаруулалттай холбогдох зарлал мэдээллийг шалгуулагчид хариуцдаг.

  • Чех – Зарлагдах хугацаа: 11-12 сард
  • Энэтхэг- Зарлагдах хугацаа: 1-2 сард
  • ОХУ- Зарлагдах хугацаа: 3 сард
  • Польш Унгар, Болгар Румын,Хорват- Зарлагдах хугацаа: 2-4 сард
  • БНХАУ, ӨМӨЗО-Зарлагдах хугацаа: 3-4 сард
  • Турк, Украин, Казакстан, Вьетнам, Лаос-Зарлагдах хугацаа: 4-5 сард
  • Куба, БНАСАУ-Зарлагдах хугацаа: 5-6 сард

2020-2021 оны хичээлийн жилийн бакалав /өдөр/ түвшний хичээлийн цаг