СЭТГҮҮЛ ЗҮЙ МЕДИА ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

Бидний тухай

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль 1994 оноос Англи хэлний орчуулагч-сэтгүүлч мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Сэтгүүл зүйн тэнхим 2000 онд байгуулагдаж, хэвлэл мэдээллийн салбарын мэргэжилтэнүүдийг бэлтгэж байна. Манай төгсөгчид Монголын бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагад амжилттай ажиллаж байна.
Тус тэнхимд МУСГЗ, доктор, профессор Д.Цэмбэл тэнхимийн эрхлэгчээр,  МУСГЗ, доктор, профессор До.Цэнджав  багшаар ажиллаж тэнхимийн сургалтыг чанаржуулах, суралцагчид өөрсдөө мэдлэг бүтээхэд идэвхтэй оролцох боломжийг бүрдүүлэхэд гол анхаарлаа хандуулж байв.
Манай тэнхимээс баклавр,магистр, докторын түвшний сэтгүүлч мэргэжлийн хөтөлбөрийг санал болгодог ба манай төгсөгчид мэргэжлийн англи хэлтэй, мэдээллийн технологийн мэдлэгтэй төгсдөгөөрөө давуу талтай. Мөн суралцагч бусад мэргэжлийн хөтөлбөрийн хичээлийн багцаас сонгоэ судлаж, хөрвөх чадвараа дээшлүүлэх, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах, хос мэргэжил эзэмшин хоёр дипломтой төгсөх боломжтой байдаг. Сэтгүүл зүйн хөтөлбөр нь Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөр магадлан итгэмжлэгдсэн.

Багш нар

Санал болгож буй хөтөлбөрүүд

Сэтгүүл зүй (Бакалавр)

0
student
Бүртгэл эхэлсэн
Бүртгэл эхэлсэн

Мэргэжлийн клуб