ХИС-ийн “Эрдэм шинжилгээний сэтгүүл” нь ХИС-ийн болон гадаад дотоодын бусад профессор, багш, судлаачдын шинжлэх ухааны өгүүллийг хэвлэх зорилготой. Сэтгүүлд ХИС-ийн магистрант, докторантууддын судалгааны ажлын үр дүнг удирдагчийн албан ёсны саналаар хэвлэдэг. Хөндлөнгийн үнэлгээ бүхий энэ сэтгүүлд Сэтгүүлд Хэл шинжлэл, Эдийн засаг, Бизнес ба удирдахуйн ухаан, Боловсрол судлал, Олон улсын харилцаа, олон улс, орон судлал, Программ хангамж, программ хөгжүүлэлт ба шинжилгээ, Сэтгүүл зүй, Сэтгэл судлал зэрэг шинжлэх ухааны салбарын бүтээлийг хэвлэн нийтэлдэг.

Нэрс

П.Батринчин

Цол зэрэг

доктор(Ph.D), профессор

Албан тушаал

Зөвлөх

Хариуцах
чиглэл

Зөвлөлийн
дарга

Д.Уламбаяр

доктор(Ph.D), профессор

ОУХНСС-ийн
профессор

Олон улс орон
судлал

Б.Дагиймаа

доктор(Ph.D),  дэд профессор

Англи хэлний
тэнхимийн ахлах багш

Хэлшинжлэл

Г.Болдбаатар

доктор(Ph.D),  дэд профессор

Бизнесийн удирдлагын
тэнхимийн профессор

Бизнесийн
удирдлага

Д.Дагиймаа

доктор(Ph.D),  профессор

МХМС-ийн профессор

Дижитал
сэтгүүл зүй

С.Байгалтөгс

доктор(Ph.D),  профессор

Зөвлөх профессор

Мэдээллийн
технологи

Н.Оюунцэцэг

доктор(Ph.D),  дэд профессор

Англи хэлний тэнхимийн дэд профессор

Боловсрол
судлал

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ 2019 ОН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ 2018 ОН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ 2017 ОН

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛ 2016 ОН

Сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зохиогч дараах материалуудыг Редакцын зөвлөлд ирүүлнэ.

  • Өргөдөл (загварыг доор үзүүлэв.)
  • Өгүүлэлд тавих шаардлагад нийцүүлэн бичсэн өгүүлэл
    Тайлбар: Өгүүллийн эхийг хоёр форматаар ирүүлнэ

    • Шаардлагатай засвар хийх боломжийг хангаж цахим хэлбэр (файл .doc, .docx)
    • Хэвлэмэл хэлбэр (нэг хувь) буюу файл .pdf хэлбэр
    • Цахим ба хэвлэмэл (буюу файл.pdf) хэлбэрүүд ижил байх ёстой.
  • Өгүүллийн нэр, хураангуй болон түлхүүр үгийг англи хэл дээр хавсаргаж ирүүлнэ. (Энэ мэдээллийг өгүүллийн ном зүйн хэсгийн ард байрлуулна.)
  • Зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг, албан тушаал, ажлын газар, улс, хот, судалгааны чиглэлийн талаарх товч мэдээлэл (англи, монгол хэл дээр). Энэ мэдээллийг өгүүллийн төгсгөлд байрлуулна.

 

Өргөдлийн загвар

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн
“Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлийн Редакцын зөвлөлд

 

Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн
“Эрдэм шинжилгээний бичиг” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх өргөдөл

огноо

Миний /бидний/ бичсэн _______________
____________________________________

сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг танай сэтгүүлд хэвлүүлэхээр хүргүүлж байна. Энэхүү өгүүлэл өмнө нь бүрэн эхээрээ хэвлэгдэж байгаагүй анхдагч бүтээл, түүнчлэн одоо аль нэг сэтгүүлд хэвлүүлэхээр хүргүүлээгүй болно. Өгүүллийг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүлийн цахим хуудсанд байрлуулах, түүнчлэн эрдэм шинжилгээний бүтээлийн сайтад байрлуулахад татгалзах зүйлгүй.

Цахим шуудангаар хүргүүлсэн бүх материал танай сэтгүүлийн шаардлагад нийцсэн, албан ёсны, үнэн зөв болохыг тэмдэглэж байна.

 

Өргөдөл гаргасан зохиогч

Овог нэр: ………………

Цахим хаяг: ……………

Холбоо барих телефон (өгүүлэл хэвлүүлэхтэй холбоотой асуудлаар захиалагчтай харилцах, яаралтай лавлах, учрыг олох зорилгоор утасны дугаар авч байгаа болно.)

Тайлбар: Олон зохиогчтой бол тэднийг төлөөлөн Редакцийн зөвлөлтэй харилцах нэг зохиогч нь өргөдөл бичнэ.

Сэтгүүлд хэвлүүлэх өгүүлэл нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй, шинжлэх ухааны шинэлэг анхдагч үр дүнтэй, зохиогчийн өөрийн судалгааны материалыг агуулсан байна.

  • Өгүүлэл дараах дараах бүтцээр бичигдсэн байна. Үүнд:
      • өгүүллийн нэр
      • зохиогч /д/-ийн овог, нэр,
      • зохиогчийн ажлын газрын нэр, улс
      • зохиогчийн цахим хаяг
      • Хураангуй
      • Түлхүүр үг
      • Өгүүллийн текст (үндсэн бичвэр)
      • Номзүй

    Тайлбар:

    • Өгүүллийн текстийн бичилт тухайн хийгдсэн судалгааны сэдэв болон онцлогоос хамаарна. Өгүүллийн текст нь удиртгал, үндсэн хэсэг ба дүгнэлт гэсэн бүрдэлтэй байна. Зохиогч тухайн шинжлэх ухааны салбарын өгүүлийн олон улсын жишиг загварыг баримжаалан бүтцийг нарийвчлан тогтооно.
    • Өгүүлийн эшлэл, ном зүй нь олон улсын АРА стандартын дагуу бичигдсэн байна. Ном зүйд зөвхөн өгүүллийг бэлтгэхэд ашиглагдсан эх сурвалжийг бичнэ. Текст дэх бүх эх сурвалж заавал эшлэл хийгдэж ном зүйд бичигдсэн, ном зүйд орсон бүх эх сурвалж текстэд орж ишлэгдсэн байна.
  • Өгүүлэл нь монгол хэлд дээр бичигдсэн байна. Редакцийн зөвлөл зөвшөөрсөн тохиолдолд англи хэлээр бичиж болно.
  • Нийтлүүлэхээр ирүүлж байгаа өгүүлэл доорх бичилтийн доорх нийтлэг шаардлага хангасан байна:

а) Хуудасны хэв маяг, загвар

Хэвлэмэл хуудас (А4)-ын хэмжээтэй цаасан дээр зүүн талаас 3.0 см, баруун талаас 1.5 см, дээрээс 2.0 см, доороос 2.0 см-ийн зай авч, 1.5 мөр хоорондын зайтай бичнэ. Өгүүллийг бичихдээ header, fooder, foodnote командыг ашиглахгүй, хуудсыг дугаарлахгүй. Өгүүлэл 10-аас ихгүй хуудастай байна. Догол мөр 1.25 см байна.

б) Бичиглэл хийх үсгийн хэв маяг

Шрифт: Times New Roman

Өгүүллийн нэр: 14pt хэмжээтэй Bold форматаар том үсгээр эхэлж, мөр голлууж бичнэ. Өгүүлийн нэр дотор оноосон нэр байвал тош үсгээр эхэлнэ.

Овог нэр: 12pt хэмжээтэй Bold форматаар, том үсгээр эхэлж, мөр голлууж бичнэ.

Ажлын газар, улс: 10pt хэмжээтэй, мөр голлууж бичнэ.

Цахим хаяг: 10pt хэмжээтэй, мөр голлууж бичнэ.

Хураангуй Хураангуй гэсэн үгийг 12pt хэмжээтэй Bold форматаар зүүн талд зэрэгцүүлж бичнэ. Нэг мөрийн дор хураангуйн бичвэрийг 11pt хэмжээтэй Italic форматаар баруун, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ. Абстракт 80-100 үгтэй байна.

Түлхүүр үгТүлхүүр үг: гэсэн бичилтийг 12pt хэмжээтэй Bold форматаар зүүн талд зэрэгцүүлж бичнэ. Түлхүүр үгүүдийг тодорхойлох цэгийн араас 11pt хэмжээтэй Italic форматаар баруун, зүүн талд зэрэгцүүлэн, хооронд нь таслалаар зааглан бичнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй.

Өгүүлийн текст: 12pt хэмжээтэй үсгээр баруун, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ. Гэхдээ, бүлгийн болон дэд бүлгийн гарчигийг 12pt хэмжээтэй, эхний үсэг томоор, Bold форматаар зүүн талд зэрэгцүүлэн бичнэ.Хүснэгтийн дугаар, нэрийг түүний баруун дээд талд 11pt хэмжээтэй Italic форматаар баруун талд зэрэгцүүлэн бичнэ. Зураг /график, диаграмм, бүдүүвч зураг…/-ийн дугаар, нэрийг түүний доор нь 11pt хэмжээтэй Italic форматаар мөр голллуулан бичнэ.

Ном зүй-Ном зүй гэсэн үгийг 12pt хэмжээтэй Bold форматаар мөр голлууж бичнэ. Эх сурвалжийг 12pt хэмжээтэй үсгээр баруун, зүүн талд зэрэгцүүлэн бичнэ.

  • Бүтээлийг англи хэлээр бичсэн бол монгол хэлээр бичсэн хураангуй, түлхүүр үгийг өгүүллийн төгсгөлд нь оруулна.