ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” ЦОЛ ХҮРТЛЭЭ
2021 оны 06 дугаар сарын 24-ны өдөр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн эрдмийн хамт олноос ажил үйлсээ төр засагтаа өндрөөр үнэлүүлж, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, Доктор (Ph.D.), Профессор Г.Болдбаатар Төрийн дээд шагнал “Монгол Улсын Гавьяат Багш” цолоор шагнагдлаа.
Багшдаа нийт хамт олон, оюутан суралцагчдынхаа зүгээс баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлсэд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
ХИС-ийн захиргаа
2021.06.24