Эрдмийн зөвлөл нь их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тогтоож, түүний онол, арга зүйн түвшин, ач холбогдол, үр дүнг хэлэлцэн санал дүгнэлт гаргах, өрсөлдөх чадвартай дээд боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн сургалтын зохион байгуулалтын эрх зүйн үндсэн баримт бичгүүдийг хэлэлцэн батлах чиг үүрэг бүхий өөрийн хамтын удирдлагын байгууллага юм.
ХИС-ийн эрдмийн зөвлөл нь :
- Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөгжлийн хэтийн чиглэл, бодлогыг тодорхойлох
- Сургалт, эрдэм шинжилгээний ажлын явц, байдлыг бүхэлд нь болон тодорхой чиглэлүүдээр хэлэлцэж, санал, дүгнэлт гаргах
- Сургалтын зохион байгуулалтын дүрэм, журам, зааврыг батлах
- Сургалтын хөтөлбөрүүдийг хэлэлцэж батлах
- Эрдмийн цол, профессор, дэд профессор цол олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх
- Эрдмийн зөвлөлийн баталсан зохих журмын дагуу Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хүндэт доктор, хүндэт профессор цол олгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх
зэрэг Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Дүрэм, ХИС-ийн эрдмийн зөвлөлийн дүрэмд тус тус заасан чиг үүрэг, бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.