“ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК 2021” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
“Хэрэглээний математик 2021” эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик, тэдгээрийн оновчлол, хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
“Хэрэглээний математик 2021” тав дахь удаагийн эрдэм шинжилгээний хурал 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр (Даваа гараг) МУИС-ийн Төв номын сангийн байрны 502, 202, 203 тоот өрөөнүүдэд болно.
Хурлын дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос авна уу.
Холбоо барих утас: 99182806, 99166212, 99168346
И-мэйл хаяг:batbileg@seas.num.edu.mn , barsbold@seas.num.edu.mn
Зохион байгуулагч: МУИС-ийн ХШУИС, Хэрэглээний математикийн тэнхим
Уг эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
ХИС-ийн захиргаа
2021.12.13
