“Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн бүх багш, ажилтнуудын нэгдсэн хурал” болж өнгөрлөө
2018-2019 оны хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан өнгөрсөн 2018 оны 8-р сарын 17-ны Баасан гарагт Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн нийт багш, ажилтнуудын нэгдсэн хурал болж өнгөрлөө.
Энэхүү хуралд ХИС-ийн захирал академич Б.Чулуундорж сургуулийн шинэ хичээлийн жилийн зорилго, зорилтууд, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Хурлын үеэр тус сургуульд олон жил үр бүтээлтэй ажилласан дараах ажилтнууд төрийн одон, медалиар шагнагдсаныг гардуулан өгч, баяр хүргэв. Үүнд:
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:
Бизнесийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн профессор Г.Болдбаатар
- Хөдөлмөрийн хүндэт медаль:
- Хэл, соёлын сургуулийн Англи хэлний тэнхимийн багш С.Хосбаяр
- Хэл, соёлын сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш Б.Болормаа
- Хэл, соёлын сургуулийн Гадаад хэлний тэнхимийн багш П.Цэцэгмаа
- Номын санч Ч.Нансалмаа
Түүнчлэн тус сургуульд энэ хичээлийн жилд шинээр ажилд орж буй багш, ажилтнуудыг хурлын үеэр танилцуулав.