ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ ИХ СУРГУУЛЬ “БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2022” ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОЖ БАЙНА
Энэ жил 12 дахь удаагаа зохиогдож буй тус үзэсгэлэнд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль оролцож, их дээд сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй хүүхэд залууст мэргэжил сонголт, сургалтын хөтөлбөр, элсэлт бүртгэлийн талаарх нэгдсэн мэдээ мэдээлэл өгч байна. Үзэсгэлэн 04 сарын 25-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Та үзэсгэлэнгийн үеэр авсан мэдээллээ нэмж тодруулах шаардлагатай байвал, мөн үзэсгэлэнд очиж амжаагүй бол дараах кодыг уншуулах эсвэл https://qrco.de/bcx3jk линкээр нэвтэрч хүсэлт илгээгээрэй. Бид танд энэ жил элсэлт авах хөтөлбөрүүдийн болон элсэлт бүртгэлийн явцын дэлгэрэнгүй мэдээлэл, шинэ элсэгч нарт зориулсан арга хэмжээний хуваарь, зөвлөгөө мэдээллүүдийг цаг тухай бүрт нь хүргэх болно.
ХИС-ийн Элсэлтийн комисс
2022.04.25