Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Хүний нөөцийн алба нь Захирлын 464 тоот тушаалаар 2015 оны 9-р сард байгуулагдсан. Тус алба нь хүний нөөцийг хөгжүүлэх таатай орчин бүрдүүлж, багш, ажилтнуудын өрсөлдөх чадвар, мэргэжлийн чадавхийг дээшлүүлэх зорилготойгоор байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.
ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА
Танилцуулга
Албаны зорилтууд
- Ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих орчинг бүрдүүлэх
- Хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж, хүний нөөцийн
менежментийг шинэчлэх - Олон улсын мэргэжлийн стандарт, шаардлагыг хангасан шилдэг
тэргүүний багш, судлаачдаар багшлах боловсон хүчнийг бэхжүүлэх - Цалин, урамшууллын системийг сайжруулж, үр бүтээлтэй ажиллах
хөшүүргийг бий болгох - Ажилтнуудыг ур чадварыг дээшлүүлэх, процессыг сайжруулах
замаар бүтээмжийг нэмэгдүүлэх
Үйл ажиллагааны чиг үүрэг
- Хүний нөөцийг оновчтой төлөвлөн, зохион байгуулах
- Шударга, нээлттэй сонгон шалгаруулалт
- Хууль, эрх зүйд нийцсэн хөдөлмөрийн харилцаа
- Багш, ажилтнуудыг хөгжүүлэх сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд
- Карьер өсөх боломж, нөхцөл бүрдүүлэх
- Гүйцэтгэлийн удирдлага
- Ажилтнуудад зориулсан нийгмийн халамж, тэтгэмж, тусламж дэмжлэг
- Өрсөлдөхүйц цалин урамшууллын систем
- Ажилтны бүртгэл, мэдээллийн сан зэрэг хүний нөөцийн чиг үүргүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Холбогдох дүрэм журам
Хис-ийн багш нарыг аттестатчилах журам
Багшийн мэргэжлийн ёс зүйн дүрэм
Багш сонгон шалгаруулж авах журам
Шагнах тухай журам
ХОЛБОО БАРИХ
Хичээлийн 1-р байр 201/B/ тоот
Утас: 77111500 /110 ; 111/
И-Мэйл хаяг: hr.o@humanities.mn