ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТИЙН АЛБА

Танилцуулга

Хөрөнгийн менежментийн алба нь 2015 онд байгуулагдсан бөгөөд нийт суралцагчид, багш ажилтнуудын ажиллах, суралцах тав тухтай, аюулгүй, цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэх, сургуулийн байрны дотор болон гадна тохижилтийг хариуцах, материаллаг баазыг тасралтгүй нэмэгдүүлэх, аюулгүй байдал, дүрэм журмыг сахиулах зэрэг Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж буй хууль журам, стандартад нийцсэн суралцах таатай орчинг бүрдүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Бид хичээлийн болон оюутны дотуур байр, тэдгээрийн орчинд сургуулийн эд хөрөнгийн бүрэн байдлыг хангах, багш, ажилтан, оюутнуудын тайван ажиллаж, суралцах орчинг бүрдүүлэх зорилгоор  “Сүлдэт бамбай”  гэрээт харуул хамгаалалтын байгууллага, цэвэрлэгээ үйлчилгээний чиг үүргийг мэргэжлийн байгууллагад нь тус тус шилжүүлэн хамтын ажиллагааны гэрээтэй ажиллаж байна.

Цэвэрлэгээ үйлчилгээ болон харуул хамгаалалтын чиг үүргийг ийнхүү аутсорсинг хэлбэрээр шийдвэрлэсэн нь салбартаа анхдагч шинэлэг үйл ажиллагаа болсон.

Мөн мэргэжлийн хяналтын байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудтай хариуцсан чиг үүргийн хүрээнд хамтран ажиллаж, иргэд олон нийтийн өмч хөрөнгийг арчлах, тохижилт үйлчилгээ хийхэд оролцож дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Холбогдох дүрэм журам

Оюутны байрны дотоод журам

Хичээлийн байрны дотоод журам

ХОЛБОО БАРИХ

Утас: +976-77111500 /140/
И-мэйл: fac.serv.o@humanities.mn
Хаяг: ХИС-ийн хичээлийн 1-р байр 302 тоот