“Шинжлэх ухааны англи хэлний” сургалт
Монгол Улсын их дээд сургуулиудын судалгаа, инновацийн чадавхыг бэхжүүлэх зорилготой “ЕХ-ны Ерасмус+” хөтөлбөрөөс санхүүжиж буй “ARROW” (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төсөл 2018 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Төслийн хэрэгжилтийн хүрээнд “Шинжлэх ухааны англи хэлний” сургалтыг 2019.05.20-аас 2019.06.13-ний хооронд танхимийн хэлбэрээр зохион байгуулсан ба ХИС-ийн 17 багш, судлаач тус сургалтад хамрагдсан юм. Тус сургалтын зорилго нь багш нарын судалгааны ажлыг дэмжиж, өндөр эрэмбэтэй олон улсын сэтгүүлд судалгааны өгүүллээ хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.
ЭЛСЭХ