2020-2021 оны хичээлийн жилд олон улсын харилцаа-сэтгүүл зүйн мэргэжлээр суралцаж буй 3-4 дамжааны оюутан Д. Хулан, Б.Мөнхсарнай, Г. Должинсүрэн, Б. Баясгалан, Б. Төгөлдөр, Г. Намуунсайхан, Б. Хүслэн, С. Хонгорзул, М. Алтансувд, Т. Батзориг нар АНУ-ын Пенсильванягийн Их Сургуулийн “English for Business & Entrepreneurship” онлайн сургалтад хамрагдаж, тэтгэлэгт хөтөлбөрт шалгаран сертификатаа гардан авлаа.
Тус сургалт нь ХСС-ийн Англи хэлний тэнхимийн ахлах багш, доктор (Ph.D) Б.Мөнхтуяагийн удирдсан “Ажил хэргийн англи хэл” хичээлийн хөтөлбөрийн бие даалтын ажлын хүрээнд явагдсан юм. Энэхүү сургалт нь оюутнуудад олон улсын онлайн сургалтын платформыг ашиглах ур чадварыг сайжруулах, сонирхсон хөтөлбөрүүддээ үргэлжлүүлэн суралцах, бизнесийн англи хэлний ярианы чадвараа дээшлүүлэх зэрэг олон давуу талуудыг олгосон өгөөжтэй сургалт боллоо.
Сургалтыг удирдан явуулсан багш, доктор (Ph.D) Б.Мөнхтуяа болон амжилттай суралцсан оюутнууддаа баяр хүргэж цаашдын эрдмийн үйлсэд нь амжилт хүсье.