COMMUNITY INVOLVEMENT PROJECT-ИД ШИДИЙН ОРОН 2
ХИС-ийн Англи хэлний тэнхимээс олон нийтэд хандан зохион байгуулсан “Community involvement project” төслийн хүрээнд Английн уран зохиолын нэгэн томоохон төлөөлөл Ч. Диккенсийн “Зул сарын баярын дуулал” буюу “Christmas carol” зохиолоос сэдэвлэсэн жүжгийг англи хэлнээс оюутнуудын хамт орчуулан 2021 оны 12 сарын 25-нд “Ид шидийн орон-2” төвийн дүү нартаа амжилттай тоглож сонирхууллаа.
Тус төсөлд сайн дураар оролцсон ХИС-ийн англи хэлний багш орчуулагч, олон улсын харилцаа, худалдаа, график дизайн, програм хангамж, сэтгэл судлалын ангийн оюутнууд болох М.Эрхэмболд (ET20D011), О.Содмандах (ET20D200), О.Намуунцэцэг (ET17D035), Б.Бямба-Очир (ET18D009), Б.Пагмасүрэн (ET18D010), Э.Мандахжаргал (ET18D013), Т.Өлзийдолгор (ET18D015), Ч.Номунгэрэлт (ET18D021), Э.Мөнхсугар (ET18D030), Б.Хишигжаргал (TL18D003), Э.Ундрал (TT18D031), Г.Тунгалаг (IRT18D003), Э.Хонгорзул (IRT18D009), Б.Уянга (IRT18D012), Ч.Энэрэл (IRT18D018), М.Мөнгөнзул (IRT18D051), Э.Өлзийхишиг (IRT18D054), Ч.Номин (IRT18D059), Т.Саруул (TT18D002), Б.Халиунаа (TT18D007), Х.Энхдөлгөөн (TT18D037), М.Саранзаяа (TT18D039), М.Мөнхдөлгөөн (SK21d031), Н. Бэлэгсайхан (PS21D316), Э. Намуунзаяа (GD21D003) нартаа талархал илэрхийлье.
Мөн бидний үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэж хамтран ажилласан АНУ- ын Элчин сайдын яам, Содон цаас ХХК, Нийслэлийн 2 дугаар дунд сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш О. Уртнасан нарт тус тус гүн талархал илэрхийлье.
ХИС-ийн Англи хэлний тэнхим
2022.01.06