ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА
Олон улсын харилцаа нийгэм судлалын сургууль
Хөтөлбөр 2003 оноос хэрэгжиж эхэлсэн

Дэлхий дахинд хийгээд нийгэмд өрнөж буй үйл явдлууд, глобал асуудлуудад дүн шинжилгээ хийж, нөлөөллийг таамаглах, бодлого боловсруулах мэргэжлийн мэдлэгтэй, олон соёлын ялгаатай орчинд дасан зохицох, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Олон улсын харилцааны онол-түүх, геополитик, олон улсын эдийн засаг, олон улсын эрхзүй, олон улсын бодлогозүйн цогц мэдлэг
Дипломат ёслол буюу протоколын арга хэмжээ зохион байгуулах, дипломат баримт бичиг боловсруулах ур чадварт суралцах
Олон соёлын орчинд ажиллах чадвар, эерэг хандлагыг төлөвшүүлэх
Багаар болон бие даан ажиллах, бүтээлч сэтгэлгээ, хөрвөх чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Олон улсын байгууллага, олон улсын хөрөнгө оруулалттай компани, бизнесийн байгууллагуудад жил бүр дадлага хийн практик чадвартай болох;
- Дижитал дипломат ажиллагаа, яриа хэлэлцээ, хямралын үеийн менежментэд суралцан, дүн шинжилгээ хийх чадвар эзэмших;
- Дипломат ёслол, дипломат протокол, баримт бичиг боловсруулах чадварт суралцах;
- Англи хэлийг ахисан түвшинд суралцахаас гадна хятад, япон, солонгос хэлнээс сонгон суралцах замаар хосолсон хэлний чадвар эзэмших;
- Бизнесийн удирдлага, олон улсын худалдаа, олон улсын эдийн засаг, сэтгэл судлалын хичээлүүдээс сонгон судалж, хөрвөх чадвар эзэмших;
- Амжилттай суралцсан тохиолдолд магистрын хичээлүүдээс сонгон суралцаж богино хугацаанд магистрын зэрэг хамгаалах;

Хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах, хос дипломтой төгсөх боломж

Англи, Хятад, Япон, Солонгос хэлнээс сонгон судлах боломж

Хөрвөх чадвараа дээшлүүлэх, бусад хөтөлбөрийн хичээлүүдээс багцаар сонгон судлах боломжтой


Ажиллах боломжтой ажлын байр
1
Төрийн ёслолын алба, яам тамгын газруудын гадаад харилцааны газар, хэлтсүүдэд мэргэжилтэн
2
Бизнесийн байгууллагуудад гадаад харилцаа, худалдаа, экспорт, импорт хариуцсан мэргэжилтэн
3
Олон улсын байгууллагуудад гадаад харилцааны болон төслийн менежер, орчуулагч
4
Монгол улсад суугаа гадаадын элчин сайдын яамдуудад мэргэжилтэн, орчуулагч
5
Тагнуулын ерөнхий газар, яамдын харъяа агентлагуудад гадаад харилцааны мэргэжилтэн
6
Олон улсын харилцаа судлаач, эрдэм шинжилгээний ажилтан


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
+480 оноо
ЭЕШ - 2
Түүх, Нийгэм судлал
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим хариуцан ажилладаг.
  • Б.Майцэцэг

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улын харилцааны түүх
    • Монгол Улсын гадаад бодлого, дипломатын түүх

    Судалгааны чиглэл:

    • Монгол Улсын гадаад бодлого
    • Зөөлөн хүчний бодлого
    • Япон орон судлал
  • Д.Уламбаяр

    Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D.), ОУ судлалын профессор | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Бакалаврт:

    • Эдийн засгийн дипломатын үндэс
    • Олон улсын бодлогозүй

    Магистрт:

    • Байгууллагын гадаад харилцааны зангилаа асуудлууд
    • Дижитал эдийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд
    • Аюулгүй байдлын асуудлууд
    • Олон улсын харилцааны судалгааны аргазүй
    • Глобал эдийн засгийн онол-практикийн асуудлууд (Энтрепрёнер хичээл)

    Докторт:

    • Олон улс, орон судлалын зангилаа асуудлууд
    • Хүчний тэнцвэрийн онол-практик
    • Үндэсний болон глобал аюулгүй байдлын цогц асуудлууд
    • Хөрш болон “гуравдагч хөрш”-ийн улс төрийн эдийн засгийн бодлогозүйн тулгамдсан асуудал
    • Олон улс, орон судлалын семинар (Иргэншил хоорондын зөрчилдөөн)
    • Олон улсын харилцаа, геополитикийн семинар (Зөөлөн хүч)

    Судалгааны чиглэл:

    • Гуравдагч хөршийн бодлого
    • Үндэсний болон олон улсын аюулгүй байдал
    • Дижитал эдийн засгийн хөгжил
    • Монгол Улсын дипломатын түүх, орчин үеийн зангилаа асуудал
  • П.Мягмардорж

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын харилцааны онол
    • Дипломат ба консулын алба
    • Дипломат ёслол, баримт бичиг
    • Геополитикийн үндэс

    Магистр:

    • Орчин үеийн дипломат ажиллагаа
    • Гадаад бодлогын шийдвэр гаргалт ба бихевиоризм
    • Монгол Улсын гадаад бодлогын зангилаа асуудлууд

    Доктор:

    • Мэргэжлийн судалгааны арга зүй
    • Олон улсын харилцаа, геополитикийн зангилаа асуудлууд
    • Дижитал дипломат ажиллагаа

    Судалгааны чиглэл:

    • Олон улсын харилцааны онол, түүхийн судалгаа
    • Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт ын онолын судалгаа
    • Геополитикийн судалгаа
    • Дипломатын түүх, практикийн судалгаа
  • С.Оюундэлгэр

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын байгууллага
    • Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлууд
    • Олон улсын харилцаа ба даяаршил

    Магистр:

    • Бүс нутгийн хөгжлийн зангилаа асуудлууд

    Судалгааны чиглэл:

    • Дэлхийн эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал
    • Далайд гарцгүй орнууд
  • А.Гантуяа

    Ахлах багш, Магистр


    Заадаг хичээлүүд


    Соёл хоорондын харилцаа

    Их гүрнүүдийн гадаад бодлого

    Олон улсын эдийн засгийн харилцаа

  • Т.Заяа

    Олон улсын харилцааны магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын нийтийн эрх зүй
    • Улс төр судлал
    • Олон улсын хувийн эрх зүй
    • Соёл хоорондын харилцаа
    • Олон улсын яриа хэлэлцээ

    Судалгааны чиглэл:

    • Бодлогын шинжилгээ
    • Олон улсын болон дотоодын эрх зүйн судалгаа
    • Улс төрийн шинжилгээ, судалгаа
  • Д.Ариунаа

    Эрх зүйн магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын валют, санхүү, зээлийн харилцаа
    • Олон улсын эдийн засгийн харилцаа
    • Орчин үеийн олон улсын харилцааны асуудлууд
    • Дэлхийн улс төр, эдийн засгийн газарзүй
    • Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт
    • Их гүрнүүдийн гадаад бодлого

    Судалгааны чиглэл:

    • Олон улсын ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн
    • Дэлхийн худалдааны байгууллагын маргаан шийдэх механизм
    • ГАТТ-ын систем
    • Гадаадын шууд хөрөнгө оруулалт
  • Б.Мягмарсайхан

    Социологийн магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Бичих илтгэх ур чадвар
    • Сэтгэлгээний түүх
    • Монголын түүх, соёл
    • Боловсролын социологи

    Судалгааны чиглэл:

    • Боловсролын социологи
    • Боловсролын бодлогын шинжилгээ
  • Т.Одончимэг

    Социологийн магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Хүний хөгжил
    • Сэтгэлгээний түүх

    Судалгааны чиглэл:

    • Суралцагсадын танин мэдэхүйн чадвар
  • Б.Эрдэнэбат

    Багш, биеийн тамирын боловсролын магистр


    Заадаг хичээлүүд


    • Сургуулийн сагс, волейболын шигшээ багийн дасгалжуулагч
    • Сургуулийн сагс, волейбол, футзалны хөл бөмбөгийн сургалтууд
    • Биеийн тамир, эрүүл ахуй
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn