СЭТГЭЛ СУДЛАЛ
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙГЭМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 2003 оноос хэрэгжиж эхэлсэн

Сэтгэл судлалын орчин үеийн онол, арга зүйн мэдлэг, чадвар эзэмшсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, салбартаа манлайлагч, хөрвөх чадвартай, сэтгэл судлалын мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Мэргэжлийн ёс зүйг баримтлан ажиллах
Сэтгэл зүйн туршилт, судалгааны ажил хийж гүйцэтгэх
Бие даан болон багаар ажиллах
Сэтгэл зүйн сургалт, трейнинг зохион байгуулах
Бүтээлч болон шүүмжит сэтгэлгээ
Хувь хүн, гэр бүл, байгууллага, олон нийтэд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх
Харилцааны ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөг ашиглан зөвлөгөө, заслын үйлчилгээнд суралцах;
- Сэтгэл зүйн арга, аргачлалын сан, статистикийн программ, туршилтын лабораторитой;
- Тархи болон сэтгэл судлалын холбоо хамаарлыг онол, практикийн түвшинд судлах;
- Хүмүүнлэгийн сэтгэл судлалын талаас өөртөө анализ хийх, өөрийгөө хөгжүүлэх;
- Байгууллага болон бизнесийн сэтгэл судлалын төсөл, дадлагад суурилсан сургалт;
- Бусад хөтөлбөрийн хичээлүүдээс судлан өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэх боломжтой;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд сэтгэл судлалын магистрын зэрэг хүртэх боломж;

Судлаач багшийг дагалдан сонирхсон чиглэлээрээ судалгаа хийн судалгааны арга зүй эзэмших боломж

Туршилт судалгааны лаборатори, сэтгэл зүйн зөвлөгөө заслын үйлчилгээ үзүүлэх төвөөр дамжуулан практик чадвараа нэмэгдүүлнэ

Бусад хөтөлбөрүүдийн хичээлүүдээс судлан өөрийн сонирхол, ур чадвараа хөгжүүлэх боломж


Ажиллах боломжтой ажлын байр
1
Сэтгэл зүйн төвүүдэд болон бие даан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлэх
2
Судалгааны байгууллага, хүрээлэнд сэтгэл судлаач
3
Боловсрол, эрүүл мэнд, хууль хамгаалах байгууллагад сэтгэл зүйч
4
Бизнесийн байгууллагад сэтгэл зүйч
5
Төрийн болон бизнесийн байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтэн


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Нийгэм судлал, Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Монгол хэл
+440 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Сэтгэл судлалын тэнхим хариуцан ажилладаг.
  • Ж.Оюунсүрэн

    Сэтгэл судлалын магистр, Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэц оношилгоо
    • Сэтгэл судлалын судалгааны арга зүй
    • Статистик судалгааны арга зүй
    • Сэтгэл судлалын онол, арга зүй

    Судалгааны чиглэл

    • Сэтгэц оношилгоо, сэтгэц хэмжил зүйн асуудал
    • Тестийн баталгаат болон тохироц чанар
    • Салбар дундын сэтгэл судлал
  • Э.Дэжид

    Сэтгэл судлалын магистр


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэц заслын үндэс
    • Нейробиологи
    • Нейро сэтгэл судлал
    • Хүмүүнлэгийн сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл

    • Сэтгэл зүйн зөвлөгөө
    • Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэл зүй
    • Жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэл зүй
    • Байгууллагын сэтгэл зүй
  • П.Мөнхзул

    Сэтгэл судлалын магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэл зүйн зөвлөгөө
    • Клиник сэтгэл судлал
    • Гэр бүлийн сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл

    • Сэтгэл зүйн зөвлөгөө, засал
  • А.Эрхэс

    Сэтгэл судлалын магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэл судлалын удиртгал
    • Нийгмийн сэтгэл судлал
    • Тусгай сэтгэл судлал
    • Туршилтын сэтгэл судлал
    • Хуулийн сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл:

    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэтгэл зүй
    • Улс төр, нийгэм соёл, жендерийн сэтгэл судлал
    • Сэтгэл судлалын математик статистик
  • Б.Бат-Уянга

    Сэтгэл судлалын магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Бие хүний сэтгэл судлал
    • Хүний хөгжлийн сэтгэл судлал
    • Байгууллагын сэтгэл судлал
    • Бизнесийн сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл:

    • Бие хүний сэтгэлзүйн онцлог
    • Байгууллагын ажиллагсдын сэтгэлзүйн онцлог
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn