ЭДИЙН ЗАСАГ
Бизнесийн сургууль
Хөтөлбөр 2000 оноос хэрэгжиж эхэлсэн

Олон улсын эдийн засаг, бизнестэй холбоотой нийгмийн шинжлэх ухааны өргөн хүрээний мэдлэг, ойлголттой, даяаршил, олон улсын эдийн засгийн харилцаанд тулгарч буй гол асуудлуудыг ойлгох, түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, цаашдын хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулах чадвартай мэргэжлийн түвшинд тасралтгүй хөгжих мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Олон улсын эдийн засаг, бизнесийн цогц мэдлэг
Хувь хүний хөгжлийн цогц чадамжууд
Дата анализ, Технологийн ур чадвар
Эрдэм шинжилгээ, судалгааны ур чадвар
Глобал түвшинд өрсөлдөх чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;
- Honors хөтөлбөрт хамрагдан, магистрын хичээлүүдийг судлах;
- Онол, практик хосолсон, хэрэглээнд суурилсан сургалтаар мэргэжлийн ур чадвар эзэмших;
- "Economist" клубын гишүүн болж академик ур чадвараа нэмэгдүүлэх;
- Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих;
- Сэтгэл судлал, програм хангамж, олон улсын харилцаа, олон улсын худалдааны хичээлүүдээс сонгон судалж, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг эзэмших;
- 70 гаруй гэрээт байгууллагаас сонгон жил бүр дадлага хийх;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 6,672,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn