НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах цогц ур чадвар, ёс зүйтэй мэргэжилтнийг олон улсын нийтлэг жишиг, боловсролын стандартын дагуу бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Бүх төрлийн санхүү, татварын тайлан бэлтгэх
Хувь хүний хөгжлийн цогц чадамжууд
Санхүү, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах
Бизнес, эдийн засаг, менежментийн цогц мэдлэг
Мэргэжлийн болон өргөн хэрэглээний программ хангамжуудыг ашиглах
Мэргэжлийн Англи хэл
Засаглал, тайлагнал, дотоод хяналтын эрсдлийг үнэлэх
Мэргэжлийн шийдэл гаргах ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

- CPA, CREA, Аудитор цол зэрэгтэй, СТОУС-ын мэргэшсэн сургагч багш нараар хичээл заалгах;
- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;
- Мэргэшсэн нягтлан бодогчдын олон улсын байгууллага ACCA-ийн дипломын түвшинд нийцсэн хөтөлбөр;
- IAESB-ийн боловролын олон улсын стандарт (IES)-д нийцсэн хөтөлбөр;
- Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих;
- 70 гаруй гэрээт байгууллагаас сонгон жил бүр дадлага хийх;
- "Такс" клубын гишүүн болж хувь хүний болон академик ур чадвараа хөгжүүлэх;

Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлж, чанараа баталгаажуулсан

Эдийн засгийн шинжлэх ухааны орчин үеийн чиг хандлага, заах арга зүйг өндөр түвшинд эзэмшсэн чадварлаг багш нарын баг.

Суралцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэвшилтэт технологитой лаборатори, тоног төхөөрөмж, номын сан бүхий сургалтын таатай орчин.

Хятад, Солонгос, Япон хэлийг хоёр дахь гадаад хэлээр сонгон судлах боломж

Бусад хөтөлбөрийн хичээлийг багцаар судлан хөрвөх чадвараа нэмэгдүүлэх, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах, хос дипломтой төгсөх боломж.

Цахим болон танхим хосолсон сургалтаар цаг хугацаа, орон зайнаас үл хамааран тасралтгүй хөгжих боломж.


Ажиллах боломжтой ажлын байр
1
Ерөнхий нягтлан бодогч
2
Санхүүгийн албаны дарга
3
Өртөг, зардал, удирдлагын нягтлан бодогч
4
Санхүүгийн байцаагч, Санхүүгийн хянан шалгагч
5
Санхүүгийн шинжээч, Санхүүгийн менежер
6
Татварын нягтлан бодогч, Татварын байцаагч
7
Дотоод аудитор
8
Аудиторын туслах, Аудитор, Аудитын менежер
9
Хөрөнгийн үнэлгээчин
10
Их, дээд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийн багш


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Санхүү, эдийн засгийн тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Энхболд

    Магистр | ММНБ | СТОУС-ын сургагч багш | Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
    • Дунд шатны бүртгэл
    • Ахисан түвшний бүртгэл
    • Өртгийн бүртгэл ба удирдлага

     

    Судалгааны чиглэл:

    • Нэгдмэл тайлагнал
    • Санхүү ба татварын тайлагнал
    • Өртгийн удирдлага
    • Хөрөнгийн зах зээл
  • А.Энхсүрэн

    Магистр, мэргэшсэн үнэлгээчин | Багш


    Заадаг хичээлүүд


    • Санхүүгийн шийдвэр гаргалт
    • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
    • Зардлын бүртгэл
    • Дунд шатны бүртгэл

     

    Судалгааны чиглэл:

    • Санхүүгийн тайлангийн зориулалттай хөрөнгийн дахин үнэлгээний асуудлууд
    • Үл хөдлөх хөрөнгийн автомат үнэлгээний арга зүйн загвар
    • Хөдлөх хөрөнгийн үнэлгээний асуудлууд
  • Т.Энхсайхан

    Магистр | ММНБ | УСНББОУС-ын сургагч багш


    Заадаг хичээлүүд


    • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
    • Санхүүгийн бүртгэл
    • Зардлын бүртгэл
    • Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, мэргэжлийн ёс зүй
  • С.Сүхболд

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Удирдлагын бүртгэл
    • Бүртгэлийн мэдээллийн систем
    • Санхүүгийн тайлангийн аудит
    • Нягтлан бодох бүртгэлийн үндэс
    • Санхүүгийн тайлангийн шинжилгээ
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn