СЭТГҮҮЛ ЗҮЙ
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Мультимедиа сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн, гадаад хэл, хэвлэл мэдээллийн технологийг ашиглаж сэтгүүл зүйн бүтээл туурвих чадвартай, ардчиллын үнэт зүйлийг дээдэлдэг, эх оронч үзэлтэй, хүмүүнлэг ёс зүйтэй, уламжлалт болон шинэ хэвлэл мэдээллийн байгууллагад мэргэжлээрээ ажиллах, төрийн болон бизнесийн байгууллагууд, сургалт судалгааны байгууллагуудад хөрвөн ажиллах мэдлэг чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Дижитал эриний сэтгүүл зүйн талаарх онол, практикийн мэдлэг
Радио, телевиз, видео сайтад хөтлөлт, лайв хийх чадвар
Сошиал медиа хөгжүүлэх чадвар
Гэрэл зураг авах, аудио болон видео бичлэг хийх, эвлүүлж контент бүтээх мультимедиа ур чадвар
Нийтлэл, нэвтрүүлгийн бүхий л төрлөөр бичих, бүтээл туурвих чадвар
Олон нийттэй харилцах /PR/ ур чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Хэвлэл мэдээллийн бүх салбарт ажиллах мультимедиа сэтгүүлч болох;
- Гадаад хэл, сэтгэл судлал, олон улсын харилцаа, маркетингийн багц хичээлийг сонгон судалсанаар хөрвөх чадвар эзэмших;
- Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий мультимедиа студи ашиглах;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд сэтгүүл зүйн магистрын зэрэг хүртэх;
- Сэтгүүлчээр суралцдаг оюутнуудын дунд зохиогддог "Алтан үзэг" улсын наадмыг зохион байгуулах, оролцох;
- Сэтгүүл зүйн мэргэжлийн клубын үйл ажиллагаанд оролцох, зохион байгуулах;

Үндэсний хэмжээнд хоёр удаа магадлан итгэмжлэгдсэн

Дижитал сэтгүүл зүйн салбарт ажиллахад шаардлагатай медиа технологийн мэдлэг, чадварийг олгоно

Хамгийн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж бүхий мультимедиа лабораторид дадлага хийж, онолын мэдлэг, ур чадвараа баталгаажуулдаг

Сэтгүүлчээр суралцаж буй оюутнуудын дунд зохиогддог “Алтан үзэг” улсын наадмыг зохион байгуулж, оюутнууддаа практик ур чадвар олгодог

Амжилттай суралцаж буй манлайлагч оюутан Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг хүртэх боломжтой

Бусад хөтөлбөрийн хичээлүүдээс багцаар сонгон судалж хөрвөх чадвараа дээшлүүлэх, хос мэргэжил эзэмшин хоёр дипломтой төгсөх боломжтой


Ажиллах боломжтой ажлын байр
1
Tелевизийн сэтгүүлч, хөтлөгч, нэвтрүүлэгч, редактор, продюсер
2
Радио, подкастын сэтгүүлч, хөтлөгч, редактор, продюсер
3
Сонин, сэтгүүлийн сэтгүүлч, редактор
4
Мэдээллийн сайт болон тэдгээрийн сошиал сувгуудад мультимедиа сэтгүүлч, копирайтер
5
Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах мэргэжилтэн
6
Зар сурталчилгааны болон PR агентлагт рекламны ажилтан, копирайтер
7
Орчуулагч – редактор
8
Байгууллагын сошиал медиа хөгжүүлэгч


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Монгол хэл, Нийгэм судлал
+480 оноо
ЭЕШ - 2
Түүх, Англи хэл
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Сэтгүүл медиа, технологийн тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Дагиймаа

    Сэтгүүл зүйн ухаан доктор (Ph.D.), профессор | Тэнхмийн эрхлэгч | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Сэтгүүлчийн ур чадвар
    • Зар сурталчилгааны үндэс

    Магистр:

    • Сэтгүүл зүйн судалгааны арга зүй
    • Сэтгүүл зүйн шүүмж, судлал
    • Стратегийн харилцаа

    Доктор:

    • Дижитал сэтгүүл зүй ба нийгэм
    • Олон нийтийн мэдээлэл харилцааны онол

    Судалгааны чиглэл:

    • Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа
    • Сэтгүүл зүйн боловсрол
    • Дижитал медиа, орчин үеийн хандлага
  • Л.Ариун

    Сэтгүүл зүйн ухаан доктор (Ph.D.), дэд профессор | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Сонины дизайн
    • Гэрэл зураг
    • Экологийн сэтгүүл зүй

    Магистр:

    • Мобайл сэтгүүл зүй
    • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дата ашиглах нь

    Доктор:

    • Дижитал сэтгүүл зүй ба нийгэм
    • Олон нийтийн мэдээлэл харилцааны онол

    Судалгааны чиглэл:

    • Экологийн сэтгүүл зүй
    • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
  • Д.Оюунбат

    Сэтгүүл зүйн ухааны магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Сэтгүүл зүй ба анимаци
    • Дижитал видео боловсруулалт
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn