Гадаад хэл, шинжлэлийн магистрын хөтөлбөр
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Хэл шинжлэлийн судалгааны үндсэн чиглэл арга зүйг эзэмшин, судалгааны болон мэргэжлийн магистраас сонгон суралцаж ирээдүйн карьертаа амжилттай алхам хийх зорилготой судлаач мэргэжилтэн нарт зориулагдсан. Уг хөтөлбөр нь цаашид докторын түвшинд нарийвчилсан судалгаа хийн эрдэм шинжилгээний бүтээл туурвихад суурь болох мэдлэг ур чадварыг олгоно

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Компьютерийн програм хангамж, математик аргачлал ашиглан хэлний судалгаа хийх
Хэлний мэдээллийг тоон загварт шилжүүлэх
Цахим орчуулгын арга, техник эзэмших
Хэлний корпус ашиглах, үүсгэх
Хэл шинжлэлийн судалгааны цаашдын чиг хандлагыг мэдрэх, хөрвөх чадвар
Хөтөлбөрийн онцлог

Хэл шинжлэл, компьютерийн ухааны салбар дундын хичээлүүдийг судалж, хэл шинжлэл, сэтгэл судлал, компьютерийн ухааны солбицол дээр судалгаа хийх

Ажиллахын зэрэгцээ суралцахад тохиромжтой блок болон цахим, танхим хосолсон сургалт

Артест төслийн хүрээнд Европын Холбооны их, дээд сургуулиудад богино хугацааны оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах

Артест төслийн хүрээнд багш нартай болон бусад оюутан солилцооны шугамаар ирэх Европын оюутнуудтай хамт жижиг төслүүд дээр ажиллах, хамтын бүтээл гаргах

Европын Холбооны Ерасмус хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй Артест төсөлд хамрагдаж, сургалтын STEM арга зүйд суурилсан хөтөлбөр

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 262,500
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn