Үндэсний болон олон улсын дээд боловсролын стандартад нийцсэн сургалтаар орчин үеийн технологийн дэвшлийг харилцаанд ашиглах чадамжтай Монгол, Англи хэлний хооронд төрөл бүрийн салбарын орчуулгыг хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг тусган чанартай орчуулга хийх олон талт хөрвөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэнэ.
- Олон улсын стандарт сургалтад хамрагдаж, IELTS-7.0, IBT TOEFL-94 оноотой дүйцэхүйц хэлний чадварыг эзэмших;
- Шууд тооцох шалгалт, ОУ-ын шалгалтын оноогоор кредитээ дүйцүүлэн богино хугацаанд төгсөх;
- Монгол, англи хэлний хооронд төрөл бүрийн салбарын мэргэжлийн орчуулгыг хэл, соёл, сэтгэлгээний онцлогийг тусган чанартай орчуулах чадварыг эзэмших;
- Орчуулгын клуб, ярианы клубуудэд хамрагдан англи хэлний харилцааны чадвараа дээшлүүлэх;
- Багшийн хөтөлбөрийн хичээлүүдээс судлан орчуулагчаас гадна багшийн мэргэжлээр төгсөн, хөрвөх чадвар эзэмших;
Боловсролын Магадлан Итгэмжлэх
Үндэсний Зөвлөлийн 2 удаагийн
магадлан итгэмжлэл
Хэлний хичээлийн кредитийг дүйцүүлэх боломж
IELTS, iBTTOEFL шалгалтад бэлтгэх сургалт
Сонгон судлах хичээлээр 2 дахь мэргэжлийн
чиг баримжааг олж авах боломж
Олон улсын стандарт бүхий гадаад хэлний лаборатори САНАКО
Мэргэжлийн дадлага хийх гэрээт байгууллагууд