Боловсрол судлалын магистрын хөтөлбөр

Та өөрийн хүсэлтээр 100% Онлайн суралцах боломжтой

Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Боловсролын ухааны орчин үеийн онолын урсгалууд, судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшсэн, боловсролын салбарт өрсөлдөх чадвартай, байгууллагын эрхэм зорилгыг манлайлан хэрэгжүүлэгч, аливаа асуудалд судалгаанд тулгуурлан оновчтой шийдвэр гаргах нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулж чадахуйц удирдагч, манлайлагчдыг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Боловсрол судлал, олон улсын боловсрол, боловсролын хөгжилд даяаршил, дижитал үйл явцын үзүүлж буй нөлөөллийн талаар, онол, практикийн ахисан түвшний, системтэй мэдлэг эзэмшиж, салбар дундын судалгаа хийх ур чадвар
Харьцуулсан боловсрол судлалын судалгаа, шинжилгээний онол, арга зүйн цогц мэдлэг
Шинжлэх ухааны салбар хооронд болон олон салбар дамнасан судалгаа хийх арга зүй
Бие даан судалгаа хийж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, судлаачийн ёс зүйг эрхэмлэх
Хөтөлбөрийн онцлог

Салбар дундын судалгаа хийх,
энтерпренёр сэтгэлгээг хөгжүүлэх боломж бүхий сургалтын хөтөлбөртэй

Судалгаа шинжилгээ хийх аргазүй эзэмшиж,
мэргэжлийн хувьд хөрвөх чадвартай, карьерын хувьд дэвших, өрсөлдөх чадамжтай болох

Сургалтыг танхим, онлайн болон холимог хэлбэрээр зохион байгуулах орчин,
дэвшилтэт технологи, заах аргазүйн шинэлэг,
уян хатан хэлбэрүүдийг сургалтын хөтөлбөрт багтаасан

Судалгааны ажлын үр дүнг олон улсын түвшинд хэвлүүлэхэд шаардагдах академик
түвшний англи хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлэх тусгай хөтөлбөртэй

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 232,300
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Англи хэлний тэнхим хариуцан ажилладаг.
  • Н.Оюунцэцэг

    Боловсрол судлалын доктор (Ph.D) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Мэргэжлийн англи хэл
    • Ерөнхий англи хэл
    • Боловсрол судлал
    • Хөтөлбөр судлал

    Магистр, доктор:

    • Хөтөлбөрийн менежмент
    • Боловсролын тогтолцоо, түвшин

     

    Судалгааны чиглэл:

    • Боловсрол судлал
    • Боловсролын удирдлага
    • Хөтөлбөр судлал
    • Мэргэжлийн англи хэлний хөтөлбөр боловсруулалт, заах арга зүй
  • Д.Эрдэнэсүрэн

    Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) | Профессор


    Заадаг хичээлүүд


    • Солонгос хэл 1-6
    • Хэлний онол
    • Орон судлал
    • Бичгийн орчуулга
    • Топик

     

    Судалгааны чиглэл:

    • Солонгос хэл заах арга зүй
    • Орчуулга судлал
    • Боловсрол судлал
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn