Олон улсын харилцааны магистрын хөтөлбөр
Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Монгол Улсын гадаад харилцааны салбарт ажиллах мэргэжилтэн, бодлогын судлаач, олон улсын байгууллага, үндэстэн дамнасан корпораци, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэг, олон улсын төсөл хөтөлбөрт ажиллах мэргэжилтэн бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Байгууллагын гадаад харилцааны цогц мэдлэг, чадвар
Дүн шинжилгээ, үнэлгээ, бенчмарк хийх чадвар
Бодлогын судалгаа хийх
Зөвшилцөх, багаар ажиллах чадвар
Төсөл хөтөлбөр боловсруулах чадвар
Шүүмжлэлт сэтгэлгээ, манлайлах чадвар
Хөтөлбөрийн онцлог

Хүмүүнлэг болон нийгмийн шинжлэх ухаан, хөтөлбөр хоорондын солбицол дээр сонголт хийж суралцах боломжтой

Олон улсын харилцааг байгууллагын гадаад харилцаа,
сэтгэл судлалын хичээлтэй холбон судалдаг

Олон улсын харилцаа, олон улсын эдийн засаг, дижитал эдийн засгийн хичээлүүд судладаг

Aссистантшип хөтөлбөр

Ажиллахын зэрэгцээ суралцахад тохиромжтой блок болон цахим,
танхим хосолсон сургалт


Ажиллах боломжтой ажлын байр
1
Гадаад харилцааны яам
2
Монгол улс дахь гадаадын ЭСЯ-ууд
3
Бүх салбарын бизнесийн байгууллагын гадаад харилцааны алба
4
Олон улсын төсөл хөтөлбөр, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд УИХ, ЗГ-ын агентлагууд
5
Монгол Улс дахь НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд, бусад олон улсын байгууллагын Төлөөлөгчийн газар
6
Судалгааны тинк-танк хүрээлэнд судлаач, эрдэм шинжилгээний ажилтан

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 232,300
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Олон улсын харилцааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Уламбаяр

    Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D.), ОУ судлалын профессор | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Бакалаврт:

    • Эдийн засгийн дипломатын үндэс
    • Олон улсын бодлогозүй

    Магистрт:

    • Байгууллагын гадаад харилцааны зангилаа асуудлууд
    • Дижитал эдийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд
    • Аюулгүй байдлын асуудлууд
    • Олон улсын харилцааны судалгааны аргазүй
    • Глобал эдийн засгийн онол-практикийн асуудлууд (Энтрепрёнер хичээл)

    Докторт:

    • Олон улс, орон судлалын зангилаа асуудлууд
    • Хүчний тэнцвэрийн онол-практик
    • Үндэсний болон глобал аюулгүй байдлын цогц асуудлууд
    • Хөрш болон “гуравдагч хөрш”-ийн улс төрийн эдийн засгийн бодлогозүйн тулгамдсан асуудал
    • Олон улс, орон судлалын семинар (Иргэншил хоорондын зөрчилдөөн)
    • Олон улсын харилцаа, геополитикийн семинар (Зөөлөн хүч)

    Судалгааны чиглэл:

    • Гуравдагч хөршийн бодлого
    • Үндэсний болон олон улсын аюулгүй байдал
    • Дижитал эдийн засгийн хөгжил
    • Монгол Улсын дипломатын түүх, орчин үеийн зангилаа асуудал
  • П.Мягмардорж

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын харилцааны онол
    • Дипломат ба консулын алба
    • Дипломат ёслол, баримт бичиг
    • Геополитикийн үндэс

    Магистр:

    • Орчин үеийн дипломат ажиллагаа
    • Гадаад бодлогын шийдвэр гаргалт ба бихевиоризм
    • Монгол Улсын гадаад бодлогын зангилаа асуудлууд

    Доктор:

    • Мэргэжлийн судалгааны арга зүй
    • Олон улсын харилцаа, геополитикийн зангилаа асуудлууд
    • Дижитал дипломат ажиллагаа

    Судалгааны чиглэл:

    • Олон улсын харилцааны онол, түүхийн судалгаа
    • Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт ын онолын судалгаа
    • Геополитикийн судалгаа
    • Дипломатын түүх, практикийн судалгаа
  • С.Оюундэлгэр

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын байгууллага
    • Гадаад бодлого, үндэсний аюулгүй байдлын асуудлууд
    • Олон улсын харилцаа ба даяаршил

    Магистр:

    • Бүс нутгийн хөгжлийн зангилаа асуудлууд

    Судалгааны чиглэл:

    • Дэлхийн эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал
    • Далайд гарцгүй орнууд
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn