Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөр
Бизнесийн сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Орчин үеийн бизнесийн салбар дахь онолын шинэ урсгалууд, судалгааны арга зүйг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшсэн, бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай, бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, нийгэм, салбарынхаа болон шинжлэх ухааны хөгжилд хувь нэмрээ оруулах судлаач, удирдагч, манлайлагчдыг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах ур чадвар
Бизнесийн удирдлагын онол, практикийн асуудлыг салбар хооронд эсвэл олон салбарын уулзвар дээр судлан өөрийн дагнасан чиглэлээр асуудлыг оношлох, шийдвэрлэх
Эдийн засаг, статистик, эконометрикс, бизнесийн удирдлагын судалгаа, шинжилгээний онол, арга зүйн цогц мэдлэгт тулгуурлан шинэ мэдлэг бүтээх
Судалгааны оновчтой арга зүйг сонгох, судалгааны аргуудыг хослуулан ашиглах
Бизнесийн асуудлуудыг шинжлэх, шүүмжлэлт байр сууринаас хандах, асуудлыг шийдвэрлэх хувилбар боловсруулж, үнэлэх
Хөтөлбөрийн онцлог

Хэрэглэгчийн зан төлөв, байгууллагын зан төлөв, байгууллагын соёлын судалгааг сэтгэл судлал, бизнесийн удирдлагын салбар дундын солбицол дээр гүйцэтгэх, энэ чиглэлээр мэргэшсэн профессоруудтай хамтран ажиллах замаар судалгааны бүтээл туурвих

Их семинаруудад бүтээлээ хэлэлцүүлэх, хамрагдах замаар мэдлэгээ хуваалцах, салбарын шинэлэг мэдээллийг цаг тухайд нь олж авах

Жижиг дунд бизнесийн хүний нөөц, маркетинг, санхүү, үйлдвэрлэлийн асуудлыг судалгааны үр дүнгүүдэд тулгуурлан тодорхойлж, нийтлэг асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох, оновчтой шийдвэр гаргах арга зүйд суралцах

Ассистаншип хөтөлбөрт хамрагдан багшийн туслахаар ажиллаж хичээл заах, судалгааны багт орж ажиллан өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулах боломж

Цахим танхим хосолсон, блок загварын модульчилсан сургалт

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
Магистрын зэрэгтэй,
үнэлгээний голч 3.0 ба түүнээс дээш
B2, C1 түвшний англи хэлний шалгалт
+ Бүтээлийн жагсаалт
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 247,250
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Бизнесийн удирдлага, менежмент, аялал жууулчлалын чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Бизнесийн удирдлагын тэнхим хариуцан ажилладаг.
  • Г.Болдбаатар

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.), Профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн судалгаа
    • Маркетингийн стратеги
    • Маркетинг
    • Маркетингийн идэвхжүүлэлт
    • Стратегийн менежмент

    Магистр, доктор:

    • Өөрчлөлтийн болон манлайллын менежмент
    • Брендийн удирдлага

     

    Судалгааны чиглэл

    • Нейромаркетинг
    • Хэрэглэгчийн зан төлөв
    • Манлайлал
  • Э.Эрдэнэчимэг

    Боловсролын маркетингийн доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн менежмент
    • Борлуулалтын менежмент
    • Үйлчилгээний маркетинг (англи хэлээр)
    • Нийгэмд чиглэсэн маркетинг

    Магистр, доктор:

    • Ахисан түвшиний маркетингийн менежмент
    • Эрдэм шинжилгээний арга зүй (чанарын судалгааны арга зүй)

    Судалгааны чиглэл:

    • Маркетингийн менежмент
    • Боловсролын маркетинг
    • Ногоон маркетинг
  • Н.Ариунжаргал

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Олон улсын худалдааны үндэс
    • Олон улсын бизнесийн менежмент
    • Франчайзинг
    • Олон улсын худалдааны онол ба бодлого

    Магистр, доктор:

    • Ахисан түвшний төслийн менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалтын загварууд
    • Энтрепрёнер хичээл

    Судалгааны чиглэл:

    • Үйлчилгээний маркетинг
    • Худалдаа, эдийн засаг
  • Б.Хишигтогтох

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Хүний нөөцийн менежмент
    • Үйл ажиллагааны менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалт

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
  • М.Одончимэг

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Стратегийн менежмент
    • Хөдөлмөрийн харилцаа
    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөц

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөцийн стратегийн удирдлага
    • Нийтийн удирдлага дахь стратегийн өөрчлөлт
    • Стратегийн удирдлагын үзэл баримтлал, шинжилгээ

    Судалгааны чиглэл:

    • Хэрэглэгч болон байгууллагын зан төлөв, стратеги
  • С.Эрдэнэтуул

    Эдийн засгийн ухааны доктор (Ph.D.), Профессор | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Менежментийн орчин үеийн чиг хандлага
    • Нийтийн удирдлага дахь ахисан түвшний статистик шинжилгээ
    • Нийтийн удирдлагын судалгааны дизайн болон аргууд
    • Байгууллагын сэтгэл зүй ба зан төлөвийн онол

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
    • Аялал жуулчлалын тогтвортой хөгжил, менежментийн асуудлууд
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn