Сэтгүүл зүйн магистрын хөтөлбөр
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1994 оноос хэрэгжиж эхэлсэн

Мэргэжлийн туршлагаа ахиулж, дижитал сэтгүүл зүйн хамгийн сүүлийн үеийн онол үзэл баримтлалаас суралцан, судалгааны үндсэн чиглэл, арга зүй, практикт чиглэсэн мэдлэг, чадвар хандлагыг эзэмшин судалгааны болон мэргэжлийн магистраас сонгон суралцаж ирээдүйн карьертаа амжилттай алхам хийх зорилготой судлаач мэргэжилтэн нарт зориулагдсан.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Сэтгүүл зүйн онол практикийн хөгжлийн шинэ асуудлуудыг судлан оношлох, шийдвэрлэх
Судалгаа хийх үндсэн арга зүйг эзэмшиж, салбар дундын судалгаа хийх ур чадвар
Дижитал хэрэгсэлд ажиллах, үйл ажиллагаандаа оновчтой ашиглах ур чадвар
Хэвлэл мэдээллийн тогтвортой байдалд нөлөөлж буй хүчин зүйлсийг шинжилж, ахисан түвшний шийдвэр гаргах мэдлэг эзэмших
Хөтөлбөрийн онцлог

Дижитал
сэтгүүл зүйгээр мэргэших

Блок модуль сургалт
Хувь хүний онцлогт нийцсэн, ачааллаа тохируулан суралцах

Цахим танхим хосолсон сургалт
Цагийн хуваариа уян хатан сонгон суралцах

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 232,300
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Сэтгүүл зүйн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Сэтгүүл медиа, технологийн тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Дагиймаа

    Сэтгүүл зүйн ухаан доктор (Ph.D.), профессор | Тэнхмийн эрхлэгч | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Сэтгүүлчийн ур чадвар
    • Зар сурталчилгааны үндэс

    Магистр:

    • Сэтгүүл зүйн судалгааны арга зүй
    • Сэтгүүл зүйн шүүмж, судлал
    • Стратегийн харилцаа

    Доктор:

    • Дижитал сэтгүүл зүй ба нийгэм
    • Олон нийтийн мэдээлэл харилцааны онол

    Судалгааны чиглэл:

    • Хэвлэл мэдээллийн зар сурталчилгаа
    • Сэтгүүл зүйн боловсрол
    • Дижитал медиа, орчин үеийн хандлага
  • Л.Ариун

    Сэтгүүл зүйн ухаан доктор (Ph.D.), дэд профессор | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Сонины дизайн
    • Гэрэл зураг
    • Экологийн сэтгүүл зүй

    Магистр:

    • Мобайл сэтгүүл зүй
    • Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд дата ашиглах нь

    Доктор:

    • Дижитал сэтгүүл зүй ба нийгэм
    • Олон нийтийн мэдээлэл харилцааны онол

    Судалгааны чиглэл:

    • Экологийн сэтгүүл зүй
    • Эрэн сурвалжлах сэтгүүл зүй
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn