Маркетингын магистрын хөтөлбөр
Бизнесийн сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Уг хөтөлбөрөөр маркетингийн стратегийн шийдвэр гаргалт, байгууллагын өөрчлөлтийн менежмент, манлайллын онолын урсгал, загварууд, маркетингийн удирдлагын онолын шинэлэг чиг хандлагад суурилсан судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх, дижитал ба сошиал медиа маркетингийн төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх мэдлэг, чадвар олгоно.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Маркетингийн удирдлагын орчин үеийн онолын чиг хандлагад суурилсан маркетингийн судалгаа, шинжилгээний арга зүйг эзэмшинэ.
Глобал ертөнцийн зах зээлийн орчны өөрчлөлт, өрсөлдөөний чиг хандлага дахь маркетингийн удирдлага, брэндийн удирдлага, нейромаркетинг, латерал маркетинг, ногоон маркетингийн чиглэлээр судалгаа хийж, олон талын шийдвэр гаргах чадвар эзэмшинэ.
Бизнесийн болон бизнесийн бус хүрээний байгууллагын дижитал маркетингийн бодлого, маркетингийн стратеги төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулалт, хэрэгжүүлэлтийн чиг хандлагыг үнэлэх, шинжлэх арга зүйг эзэмших
Дижитал маркетингийн бүтээлч стратегийн арга хэрэгслүүд болох сошиал медиа хэрэгслүүдийн хэрэглээ, дижитал технологид суурилсан сошиал медиа контент боловсруулалт, хэрэгжилтийн талаарх судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх
Байгууллагын өөрчлөлтийн болон манлайллын менежментийн онолын урсгал, загварууд, түүний хөгжлийн талаар судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшүүлэх
Хөтөлбөрийн онцлог

Салбар дундын судалгаа шинжилгээний арга зүйг эзэмшин судалгааны бүтээлээ дотоод болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлүүдэд хэвлүүлэх, орчны хурдтай өөрчлөлттэй уялдуулан оновчтой, олон талт шийдвэр гаргах, хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн ур чадваруудыг эзэмших

Ассистаншип хөтөлбөрт хамрагдах, өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулах, багшийн туслахаар ажиллан бакалаврын түвшинд хичээл зааж туршлагаа нэмэгдүүлэх боломж

Өнөөгийн дижитал маркетингийн экосистемд шаардлагатай хайлтын системийн оновчлол, дижитал, сошиал медиа болон agile маркетингийн стратеги, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх

Дижитал эриний хөгжлийн чиг хандлага, өрсөлдөөний шинэ хэв маягт нийцүүлэн байгууллагын өөрчлөлтийн менежментийг зөв удирдах, манлайлалын хэв маягаа оновчтой бүрдүүлэн хөгжүүлэх

Суралцагч ажил, сургалтын ачааллаа тохируулан суралцахад тохиромжтой блок болон цахим, танхим хосолсон хэлбэрээр сургалтыг зохион байгуулдаг.

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 232,300
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Эдийн засаг, маркетингийн чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Бизнесийн удирдлагын тэнхим хариуцан ажилладаг.
  • Г.Болдбаатар

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.), Профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн судалгаа
    • Маркетингийн стратеги
    • Маркетинг
    • Маркетингийн идэвхжүүлэлт
    • Стратегийн менежмент

    Магистр, доктор:

    • Өөрчлөлтийн болон манлайллын менежмент
    • Брендийн удирдлага

     

    Судалгааны чиглэл

    • Нейромаркетинг
    • Хэрэглэгчийн зан төлөв
    • Манлайлал
  • Э.Эрдэнэчимэг

    Боловсролын маркетингийн доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн менежмент
    • Борлуулалтын менежмент
    • Үйлчилгээний маркетинг (англи хэлээр)
    • Нийгэмд чиглэсэн маркетинг

    Магистр, доктор:

    • Ахисан түвшиний маркетингийн менежмент
    • Эрдэм шинжилгээний арга зүй (чанарын судалгааны арга зүй)

    Судалгааны чиглэл:

    • Маркетингийн менежмент
    • Боловсролын маркетинг
    • Ногоон маркетинг
  • У.Хишигдалай

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Аялал жуулчлалын бүс нутаг төлөвлөлт
    • Бизнесийн орчин үеийн судалгааны арга зүй
    • Экотуризмын менежмент бодлого

    Магистр, доктор:

    • Менежментийн орчин үеийн чиг хандлага

    Судалгааны чиглэл:

    • Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар
    • Аялал жуулчлалын тотвортой хөгжил
  • Н.Ариунжаргал

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Олон улсын худалдааны үндэс
    • Олон улсын бизнесийн менежмент
    • Франчайзинг
    • Олон улсын худалдааны онол ба бодлого

    Магистр, доктор:

    • Ахисан түвшний төслийн менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалтын загварууд
    • Энтрепрёнер хичээл

    Судалгааны чиглэл:

    • Үйлчилгээний маркетинг
    • Худалдаа, эдийн засаг
  • Б.Хишигтогтох

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Хүний нөөцийн менежмент
    • Үйл ажиллагааны менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалт

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
  • М.Одончимэг

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Стратегийн менежмент
    • Хөдөлмөрийн харилцаа
    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөц

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөцийн стратегийн удирдлага
    • Нийтийн удирдлага дахь стратегийн өөрчлөлт
    • Стратегийн удирдлагын үзэл баримтлал, шинжилгээ

    Судалгааны чиглэл:

    • Хэрэглэгч болон байгууллагын зан төлөв, стратеги
  • С.Эрдэнэтуул

    Эдийн засгийн ухааны доктор (Ph.D.), Профессор | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Менежментийн орчин үеийн чиг хандлага
    • Нийтийн удирдлага дахь ахисан түвшний статистик шинжилгээ
    • Нийтийн удирдлагын судалгааны дизайн болон аргууд
    • Байгууллагын сэтгэл зүй ба зан төлөвийн онол

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
    • Аялал жуулчлалын тогтвортой хөгжил, менежментийн асуудлууд
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn