Сэтгэл судлалын магистрын хөтөлбөр
Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
Хөтөлбөр 2007 оноос хэрэгжиж эхэлсэн

Орчин үед сэтгэл судлалын шинжлэх ухаан нь бие хүн, гэр бүл, байгууллагын өдөр тутмын амьдралтай салшгүй холбоотойгоор хегжиж, нийгэм соёлын сэтгэл зүйн онцлог, зүй тогтлыг судлан тодорхойлох шаардлага өсөн нэмэгдэж байна. Энэхүү шинэ орчинд дасан зохицох, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж чадахуйц, сэтгэл судлалын онол, арга зүйн гүнзгий мэдлэгтэй, бүх түвшний байгууллага, үйлдвэрлэлийн төвүүдэд сэтгэл зүйч, зөвлөхөөр ажиллах,тархи судлал, сэтгэл судлалын шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлах карьер төлөвлөлттэй судлаач мэргэжилтэнгүүд, өөрийгөө болон бусдыг танин мэдэх ойлгох чадвараа хөгжүүлэн, өөрийн үнэ цэн амьдралын зорилгоо тодорхойлохыг хүссэн хэн бүхэнд зориулагдсан.

Суралцах хугацаа: 1.5 жил

Суралцах ур чадвар
Сэтгэл судлалын орчин үеийн онол, практикийн өргөн хүрээний мэдлэг
Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын орчин үеийн арга, техникүүдийг ашиглан зөвлөх үйлчилгээ үзүүлэх
Хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх
Сэтгэл хөдлөлийн интеллектийг (EQ) хөгжүүлэх онол, арга зүй
Тоон болон чанарын судалгааны арга зүйг ашиглан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх
Хөтөлбөрийн онцлог

Эерэг сэтгэл судлалын зарчмууд,ажиллах арга техникүүдийг эзэмших

Сэтгэл зүйн зөвлөгөөний дадлага хийх стандарт орчинд практик чадварыг олж авах

Нейро сэтгэл судлалын лабораторид багш нарын хамт туршилт судалгаа хийх, хамтарсан бүтээл гаргах

Багшийн удирдлага дор бакалаврын зэргийн сургалтад ассистант багшаар ажиллах

Цахим, танхим хосолсон сургалт

Ажлын бус цагаар суралцах боломж

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Бакалавр зэрэгтэй, үнэлгээний
голч нь 2.0 ба түүнээс дээш байх
B2, C1 түвшний Англи хэлний
шалгалтад тэнцсэн байх
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 232,300
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  1. IX - сар

    Удирдагч багш томилогдоно

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

    Судалгааны арга зүйн чадамжийг эзэмшинэ

  2. XII - сар

    Судалгааны их семинарт хамрагдаж, онол, арга зүйн хүрээнд хэлэлцүүлэг хийгдэнэ

  3. V - сар

    Хэлний нэгдсэн шалгалт

  4. X - сар

    Урьдчилсон хамгаалалт

  5. XII - сар

    Магистр, докторын хөтөлбөр хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөлөөс санал болгож буй сэдвээс сонголт хийж, сэдвээ батлуулна

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Сэтгэл судлалын чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Сэтгэл судлалын тэнхим хариуцан ажилладаг.
  • Ч.Дэлгэрцэцэг

    Доктор (Ph.D.), Дэд/Профессор | Тархи сэтгэл судлалын лабораторийн эрхлэгч | Мэргэжил: Тархи судлаач, Сэтгэл судлаач, Дата аналист


    Заадаг хичээлүүд


    • Hейрофизиологи
    • Позитив сэтгэл судлал
    • Сэтгэл зүйн туршилт судалгааны арга барил
    • Сэтгэл судлалын дата анализ

     

    Судалгааны чиглэл:

    • Сэтгэл судлал, тархи судлал, нейро болон психо хэл шинжлэл

     

    Олон улсын шагнал:

    • 2018 ОУ-ын “Натур” хэвлэл, ICB хөндлөнгийн үнэлгээтэй (IF=4.7) сэтгүүлийн оны шилдэг өгүүллийн шагнал, Перф хот, Австрали улс.
    • 2017 Ази-Номхон далайн FIMSA Олон улсын эрдэм шинжилгээний нийгэмлэгүүдийн холбооны шилдэг залуу судлаачийн шагнал, Бэжин, БНХУ.
    • 2013 Шилдэг докторын шагнал, Шинэ Зеланд улс.
  • Д.Эрдэнэчулуун

    Сэтгэл судлалын ухааны доктор (Ph.D.) | Зочин профессор


    Заадаг хичээлүүд


    • Гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө
    • Хүүхэд өсвөр насны сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл:

    • Сэтгэл зүйн зөвлөгөө, засал
  • С.Эрдэнэтуул

    Эдийн засгийн ухааны доктор (Ph.D.), Профессор


    Заадаг хичээлүүд


    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Менежментийн орчин үеийн чиг хандлага
    • Нийтийн удирдлага дахь ахисан түвшний статистик шинжилгээ
    • Нийтийн удирдлагын судалгааны дизайн болон аргууд
    • Байгууллагын сэтгэл зүй ба зан төлөвийн онол

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
    • Аялал жуулчлалын тогтвортой хөгжил, менежментийн асуудлууд
  • С.Батчимэг

    Доктор (Ph.D.), дэд профессор | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Өгөгдлийн сангийн програмчлал
    • Интерпрайз архитектур

    Магистр:

    • Судалгааны арга зүй
    • Судалгааны чиглэл
    • Мэдээллийн системийн менежмент
    • Сэтгэл судлалын дата анализ
  • Э.Дэжид

    Сэтгэл судлалын магистр | Судлаач багш


    Заадаг хичээлүүд


    • Психотерапи
    • Сэтгэл хөдлөлийн интеллектийн онолууд
    • Сэтгэл зүйн туршилт судалгааны арга

     

    Судалгааны чиглэл:

    • Сэтгэл зүйн зөвлөгөө
    • Хүүхэд, өсвөр үеийнхэний сэтгэл зүй
    • Жирэмсэн болон төрсний дараах эмэгтэйчүүдийн сэтгэл зүй
    • Байгууллагын сэтгэл зүй
  • Ж.Оюунсүрэн

    Сэтгэл судлалын магистр, Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэц оношилгоо
    • Сэтгэл судлалын судалгааны арга зүй
    • Статистик судалгааны арга зүй
    • Сэтгэл судлалын онол, арга зүй

    Судалгааны чиглэл

    • Сэтгэц оношилгоо, сэтгэц хэмжил зүйн асуудал
    • Тестийн баталгаат болон тохироц чанар
    • Салбар дундын сэтгэл судлал
  • П.Мөнхзул

    Сэтгэл судлалын магистр | Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга


    Заадаг хичээлүүд


    • Сэтгэл зүйн зөвлөн чиглүүлэх үйлчилгээ
    • Позитив сэтгэл судлал

     

    Судалгааны чиглэл:

    • Сэтгэл зүйн зөвлөгөө, засал
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn