МЕНЕЖМЕНТЫН ДОКТОРЫН ХӨТӨЛБӨР
Бизнесийн сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Удирдахуйн буюу менежментийн онол, арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, менежментийн ухааны чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах чадвартай судлаачдыг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах ур чадвар
Менежментийн шинжлэх ухааны онол, практикийн асуудлыг салбар хооронд болон олон салбарын уулзвар дээр судлан оношлох, шийдвэрлэх
Эдийн засаг, статистик, эконометрикс, менежментийн шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн хүрээнд байгууллагын асуудлыг оношлох, шийдвэрлэх
Судалгааны арга зүйн мэдлэгт тулгуурлан өөрийн судалгааны оновчтой арга зүйг сонгох, судалгаа шинжилгээний аргуудыг хослуулан ашиглах, шинэ мэдлэг бүтээх
Салбарын болон байгууллагын орчинг үнэлэх, нөхцөл байдалд тохирсон аргаар судалгааны өгөгдөл цуглуулах, боловсруулах, байгууллагын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж оношлох
Судалгаанд суурилсан болон эрдэм шинжилгээний ном, зохиол, өгүүллүүдэд үнэлгээ хийх, шүүмжлэлт байр сууринаас хандах
Өөрийн судалгааны бүтээлийг олон нийтэд түгээх, судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, санхүүжилт хүсэхэд гадаад хэлийг чөлөөтэй ашиглах
Хөтөлбөрийн онцлог

Салбарын болон байгууллагын менежментийн орчин үеийн чиг хандлагын талаар судалгаанд суурилсан мэдлэгийг олж авах

Байгууллагын стратеги, хүний нөөцийн менежмент, жижиг дунд бизнесийн бүтээмжийн, маркетингийн, чанарын менежментийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэдтэй хамтран судалгааны ажил гүйцэтгэх боломж

Менежментийн шинжлэх ухааны орчин үеийн хандлага болох мэдлэгийн менежмент, суралцагч байгууллагын талаар гүнзгий мэдлэг, чадварыг эзэмших боломж

Ассистаншип хөтөлбөрт хамрагдах, өөрийн судалгааны бүтээлийг хэвлүүлэх замаар эрдэм шинжилгээний багц цагаа тооцуулах, багшийн туслахаар ажиллан бакалаврын түвшинд хичээл зааж туршлагаа нэмэгдүүлэх боломж

Ажлын хажуугаар ачааллаа тохируулан суралцахад тохиромжтой блок болон цахим танхим хосолсон сургалт

Олон улсын стандартад нийцсэн цахим сургалтын
Canvas платформоор дамжуулан хичээлээ судлах

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
Магистрын зэрэгтэй, үнэлгээний голч 3.0 ба түүнээс дээш
B2, C1 түвшний англи хэлний шалгалт
+ Бүтээлийн жагсаалт
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 279,400
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn