Боловсрол судлалын докторын хөтөлбөр
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Боловсрол судлалын онол арга зүйн мэдлэгийг шинжлэх ухааны гүнзгий түвшинд эзэмшүүлж, боловсрол судлалын ухааны чиглэлээр бие даан бүтээлчээр судалгаа шинжилгээ хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах чадвартай судлаачдыг бэлтгэхэд хөтөлбөр чиглэгдэнэ.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах ур чадвар
Боловсрол судлалын ухааны онол, практикийн асуудлыг салбар хооронд болон олон салбарын уулзвар дээр судлан өөрийн дагнасан чиглэлээрх асуудлыг оношлох, шийдвэрлэх
Боловсролын бодлого, түүний хэрэгжилт, бодит үйл явцыг судалж, анализ хийх, олон улсын нийтлэг чиг хандлагыг үндэслэн үнэлгээ дүгнэлт хийх
Онол, практикийн тулгамдсан асуудлыг судлахдаа судалгааны оновчтой арга зүйг сонгох, судалгаа шинжилгээний аргуудыг хослуулан хэрэглэх
Судлаачийн хувьд насан туршдаа суралцахуйг эрхэмлэж, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байх
Хөтөлбөрийн онцлог

Орчин үед шаардагдаж буй мэдлэг, чадвар, хандлагыг хөгжүүлэх боломж бүхий онол, практикийн зохист харьцаанд тулгуурлан боловсруулсан сургалтын хөтөлбөртэй

Боловсролын тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны олон салбартай уялдуулан судалгаа хийж, инноваци бүтээх боломжийг бүрдүүлсэн

Сургалтыг танхим, онлайн болон холимог хэлбэрээр зохион байгуулах орчин, дэвшилтэт технологи, заах аргазүйн шинэлэг, уян хатан хэлбэрүүдийг сургалтын хөтөлбөрт багтаасан

Сургалтын хөтөлбөрийн агуулга нь тулгамдаж буй асуудлуудад чиглэсэн, бүс нутгийн болон олон улсын түвшний бодит жишээ, сургамж, сайн туршлагыг багтаасан, суралцагчдад бүтээлчээр шүүн тунгаах, үнэлэх, бодит гаргалгаа, шийдэл санал болгох боломжоор хангасан

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
Магистрын зэрэгтэй, үнэлгээний голч 3.0 ба түүнээс дээш
B2, C1 түвшний англи хэлний шалгалт
+ Бүтээлийн жагсаалт
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 247,250
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Боловсрол судлал, боловсролын удирдлагын чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Англи хэлний тэнхим хариуцан ажилладаг.
  • Н.Оюунцэцэг

    Боловсрол судлалын доктор (Ph.D) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Мэргэжлийн англи хэл
    • Ерөнхий англи хэл
    • Боловсрол судлал
    • Хөтөлбөр судлал

    Магистр, доктор:

    • Хөтөлбөрийн менежмент
    • Боловсролын тогтолцоо, түвшин

     

    Судалгааны чиглэл:

    • Боловсрол судлал
    • Боловсролын удирдлага
    • Хөтөлбөр судлал
    • Мэргэжлийн англи хэлний хөтөлбөр боловсруулалт, заах арга зүй
  • Э.Эрдэнэчимэг

    Боловсролын маркетингийн доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн менежмент
    • Борлуулалтын менежмент
    • Үйлчилгээний маркетинг (англи хэлээр)
    • Нийгэмд чиглэсэн маркетинг

    Магистр, доктор:

    • Ахисан түвшиний маркетингийн менежмент
    • Эрдэм шинжилгээний арга зүй (чанарын судалгааны арга зүй)

    Судалгааны чиглэл:

    • Маркетингийн менежмент
    • Боловсролын маркетинг
    • Ногоон маркетинг
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn