Орон судлалын докторын хөтөлбөр
Олон улсын харилцаа, нийгэм судлалын сургууль
Хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн

Шинжлэх ухааны болон мэргэжлийн судалгааны онол-арга зүй эзэмшсэн, олон улсын харилцааны онолын өргөн мэдлэгтэй, байгаль ба нийгмийн шинжлэх ухааны солбилцол дээр бүтээлчээр судалгаа хийх, нийгэм, хүмүүнлэгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулах манлайлагч, бодлогын судлаачийг бэлтгэнэ.

Суралцах хугацаа: 3 жил

Суралцах ур чадвар
Судалгааны онол аргазүйн ур чадвар
Шинэ мэдлэг бүтээх чадвар
Шүүмжлэлт байр сууринаас хандах, асуудлыг шийдвэрлэх хувилбар боловсруулж, үнэлэх чадвар
Үнэлгээ хийх, зөвлөмж гаргах чадвар
Peer-Review хийх чадвар
Үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр удирдах, гүйцэтгэх чадвар
Хөтөлбөрийн онцлог

Эрдэм шинжилгээ, судалгаа, онол аргазүйн гүнзгий түвшинд судалдаг

Олон улс, орон судлалын судалгаа

Хөрш болон "гуравдагч хөрш" орны судалгаа

Aссистантшип хөтөлбөр

Ажиллахын зэрэгцээ суралцахад тохиромжтой блок болон цахим, танхим хосолсон сургалт

Сургалтад ашигладаг мэргэжлийн
програм хангамж
Элсэхэд тавигдах шаардлага
Судалгааны ажил гүйцэтгэж байсан туршлагатай
Магистрын зэрэгтэй, үнэлгээний
голч 3.0 ба түүнээс дээш
B2, C1 түвшний англи хэлний шалгалт
+ Бүтээлийн жагсаалт
Сургалтын төлбөр, Хөнгөлөлт
1 кредит - 247,250
Төлбөрийг хуваан төлөх боломжтой
Ассистантшип хөтөлбөрт хамрагдагдан сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой
Хөтөлбөрийн зохион байгуулалт
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгж
Олон улсын харилцааны чиглэлээр магистр, докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамгаалуулах ажлыг зохион байгуулах зөвлөл,
Олон улсын харилцаа, нийгэм судлалын тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Уламбаяр

    Улс төрийн шинжлэх ухааны доктор (Ph.D.), ОУ судлалын профессор | Хамгаалуулах зөвлөлийн дарга


    Заадаг хичээлүүд


    Бакалаврт:

    • Эдийн засгийн дипломатын үндэс
    • Олон улсын бодлогозүй

    Магистрт:

    • Байгууллагын гадаад харилцааны зангилаа асуудлууд
    • Дижитал эдийн эдийн засгийн тулгамдсан асуудлууд
    • Аюулгүй байдлын асуудлууд
    • Олон улсын харилцааны судалгааны аргазүй
    • Глобал эдийн засгийн онол-практикийн асуудлууд (Энтрепрёнер хичээл)

    Докторт:

    • Олон улс, орон судлалын зангилаа асуудлууд
    • Хүчний тэнцвэрийн онол-практик
    • Үндэсний болон глобал аюулгүй байдлын цогц асуудлууд
    • Хөрш болон “гуравдагч хөрш”-ийн улс төрийн эдийн засгийн бодлогозүйн тулгамдсан асуудал
    • Олон улс, орон судлалын семинар (Иргэншил хоорондын зөрчилдөөн)
    • Олон улсын харилцаа, геополитикийн семинар (Зөөлөн хүч)

    Судалгааны чиглэл:

    • Гуравдагч хөршийн бодлого
    • Үндэсний болон олон улсын аюулгүй байдал
    • Дижитал эдийн засгийн хөгжил
    • Монгол Улсын дипломатын түүх, орчин үеийн зангилаа асуудал
  • П.Мягмардорж

    Олон улс судлалын доктор (Ph.D) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Олон улсын харилцааны онол
    • Дипломат ба консулын алба
    • Дипломат ёслол, баримт бичиг
    • Геополитикийн үндэс

    Магистр:

    • Орчин үеийн дипломат ажиллагаа
    • Гадаад бодлогын шийдвэр гаргалт ба бихевиоризм
    • Монгол Улсын гадаад бодлогын зангилаа асуудлууд

    Доктор:

    • Мэргэжлийн судалгааны арга зүй
    • Олон улсын харилцаа, геополитикийн зангилаа асуудлууд
    • Дижитал дипломат ажиллагаа

    Судалгааны чиглэл:

    • Олон улсын харилцааны онол, түүхийн судалгаа
    • Гадаад бодлогын дүн шинжилгээ, шийдвэр гаргалт ын онолын судалгаа
    • Геополитикийн судалгаа
    • Дипломатын түүх, практикийн судалгаа
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn