Багш, гадаад хэлний боловсрол (Солонгос)
Хэл, соёлын сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн

Монгол, Солонгос хэлний хооронд төрөл бүрийн салбарын орчуулгыг хийх, суралцагчдын сэтгэл зүй, зан төлөвт тулгуурлан Солонгос хэлийг заах цогц чадамжтай мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Солонгос хэлний TOPIK дээд шат буюу 5, 6 түвшний мэдлэг
Хэл, соёлын онол, практик хосолсон суурь мэдлэг
Солонгос, Монгол хэлний хооронд мэргэжлийн орчуулга хийх чадвар, техник
Боловсрол судлалын болон гадаад хэл заах арга зүйн мэдлэг, чадвар
Хөтөлбөрийн онцлог

- TOPIK-ийн 5,6-р түвшний мэдлэг эзэмшсэнээр цаашид БНСУ-д нийгэм хүмүүнлэгийн чиглэлээр магистрантурт шууд элсэх, тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах;
- Honor хөтөлбөрт хамрагдаж, богино хугацаанд магистрын зэрэг хүртэх боломж;
- Бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, багшийн мэргэжлийн хичээлүүдээс багцаар сонгон судалж, тухайн салбарт ажиллах, хөрвөх чадваруудыг эзэмших;
- БНСУ-ын ЗГ, төрийн байгууллага, бусад байгууллагууд, сангийн тэтгэлэгт оюутнуудыг тодорхойлж, тэтгэлэгт хамруулах;
- БНСУ-ын мэргэжилтэн багш нараар хэлний хичээлүүдийг заалган, өдөр тутмын харилцаанд оролцох;
- БНСУ-ын Жүнан их сургууль, Ённам их сургууль, Солонгос сан (Korea Foundation)-тай хамтарсан онлайн сургалт, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах;
- БНСУ-ын Жүнан их сургууль, Мугпу их сургууль зэрэг их дээд сургуулиудын зуны хөтөлбөрт хамрагдаж хэлний чадвараа сайжруулах;

Солонгос хэлний TOPIK шалгалтад бэлтгэх сургалт

Сонгон судлах хичээлээр 2 дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах боломж

Олон улсын стандарт бүхий гадаад хэлний лаборатори САНАКО

Мэргэжлийн дадлага хийх гэрээт байгууллагууд

Намъянжүгийн боловсролыг дэмжих сангийн тэтгэлэг, Яруу найрагч Ли Юүшигийн нэрэмжит сургалтын төлбөрийн тэтгэлэг

Коrea Foundation, Жүнан Их Сургууль (Chung-Ang University)-ийн профессор багш нарын онлайн сургалт


Ажиллах боломжтой ажлын байр
1
Төрийн, хувийн, олон улсын бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв
2
Олон улсын болон төслийн байгууллага
3
Төрийн өмчит болон хувийн хэвшлийн компани
4
Төрийн бус байгууллага, сан, мэргэжлийн холбоо
5
Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Англи хэл, Орос хэл
+480 оноо
ЭЕШ - 2
Монгол хэл, Нийгэм судлал
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Гадаад хэлний тэнхим хариуцан ажилладаг.
  • Д.Эрдэнэсүрэн

    Боловсрол судлалын ухааны доктор (Ph.D) | Профессор


    Заадаг хичээлүүд


    • Солонгос хэл 1-6
    • Хэлний онол
    • Орон судлал
    • Бичгийн орчуулга
    • Топик

     

    Судалгааны чиглэл:

    • Солонгос хэл заах арга зүй
    • Орчуулга судлал
    • Боловсрол судлал
  • Кан Ый Хён

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Солонгос хэл 1-6
    • Солонгосын уран зохиол

     

    Судалгааны чиглэл:

    • Солонгосын уран зохиол
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn