Аялал жуулчлал
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Аялал жуулчлалын бизнесийн болон үйлчилгээний үйл ажиллагааг өндөр чанартай зохион байгуулах, гүйцэтгэж чадахуйц мэдлэг чадвар дадалтай, мэргэжлийн зохих ёс зүйтэй, гүйцэтгэж буй ажил үүрэг, өөрчлөгдөж буй орчиндоо дасан зохицож өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх эрмэлзэлтэй аялал жуулчлалын менежер мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бүтээгдэхүүн үйлчилгээг төлөвлөх хөгжүүлэх, зохион байгуулах
Олон улсын аялал жуулчлал ба глобалчлалын асуудал, аялал жуулчлалын үйлчилгээний салбарын бусад холбогдох мэдлэг
Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний бизнесийг эрхлэх, хөгжүүлэх
Аялал жуулчлалын байгууллагын болон салбарын үйл ажиллагааны өнөөгийн байдлыг үнэлэх, дүгнэх, бодлого, төлөвлөгөө боловсруулах, удирдан зохион байгуулах
Шинжлэх ухааны судалгааны аргазүйд тулгуурлан судалгаа шинжилгээ хийх, дүгнэлт гаргах
Хөтөлбөрийн онцлог

- Тогтвортой аялал жуулчлалын менежмент, аялал жуулчлалын өрсөлдөх чадварын чиглэлээр судалгааны багт ажиллаж, судалгааны аргазүйд мэргэших;
- Сэтгэл судлал, олон улсын харилцаа, маркетинг, олон улсын худалдааны хичээлүүдээс сонгон судалж, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг эзэмших;
- Япон, Солонгос, Хятад хэлнээс сонгон судалж, хос гадаад хэлний мэдлэг, чадвар эзэмших;
- Аялал жуулчлалын менежментийн "Ангараг" клубын үйл ажиллагааны хүрээнд зохион байгууллагддаг спортын тэмцээн, байгаль экологийн танилцах аялал зэрэг олон нийтийн ажилд хамрагдах;
- Ажил олгогчидтой хамтарсан хөтөлбөрийн хичээлүүдийг судлах, жил бүр дадлагад гарах замаар онолын мэдлэгийг практик чадвар болгон хөгжүүлэх;



Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик, Монгол хэл
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судал
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 208,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 6,672,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn