International Foundation Diploma (IFD) нь олон улсын их, дээд сургуульд элсэн суралцах сонирхолтой суралцагчдад зориулсан нэг жилийн суурь боловсрол олгох хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт элссэнээр олон улсын их, дээд сургуульд элсэн суралцахад шаардагдах суурь мэдлэгтэй болохоос гадна ахисан түвшний болон академик англи хэлний мэдлэг эзэмшинэ.
- Олон улсын боловсролыг эх орондоо хямд өртөгөөр эзэмших;
- Дэлхийн 90 гаруй их, дээд сургуулийн хүлээн зөвшөөрсөн олон улсын суурь боловсролын диплом авах;
- АНУ, Их Британи, Австрали, Ирланд, Шинэ Зеланд, Канад, Франц, Герман, Япон зэрэг олон улсын 90 гаруй их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах;
- ХИС-ийн зарим хичээлийг дүйцүүлэн, үргэлжлүүлэн суралцаж бакалаврын зэрэг горилох;