Програм хангамж
Мэдээлэл, харилцааны менежментийн сургууль
Хөтөлбөр 1991 оноос хэрэгжиж эхэлсэн

Дэлхий нийтээр хэрэглэгдэж буй програмчлалын хэлийг ойлгох, тухайн хэл дээр програм бичих, хөгжүүлэх, хэрэглээнд оруулах цогц чадамжийг эзэмшсэн мэргэжилтэнг бэлтгэнэ.

Суралцах ур чадвар
Алгоритмчлал, математикийн зарчмуудыг ашиглан асуудлыг тодорхойлох, томьёолох
Тохиромжтой програмчлалын технологит тулгуурлан асуудлын шийдлийг хэрэгжүүлэх
Тодорхой шалгуурт нийцсэн шийдлийг гаргахын тулд програмын дизайныг ашиглах
Зохих загварын зарчим, хэв маягийг ашиглан гүйцэтгэлийн шаардлагыг хангасан програм хангамжийн системийн загварыг бий болгох
Гүйцэтгэлийн өөр загваруудад дүн шинжилгээ хийж, харьцуулах
Програмын туршилтын алхамуудыг боловсруулж, хийх, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, тайлбарлах, дүгнэлт гаргах
Програм хангамжийг хөгжүүлэх шийдлүүдийг төлөвлөх, зөв хэрэгжүүлэх, баримтжуулах
Шинэ технологийг бие даан үнэлэх, сурах
Тооцооллын асуудлын шийдлийг боловсруулах, хэрэгжүүлэхийн тулд багаар үр дүнтэй ажиллах
Тухайн мэргэжлээр ажиллаж буй мэргэжлийн хүний нийгэм, ёс зүйн хариуцлагыг ухамсарлах
Хөтөлбөрийн онцлог

- Суралцагчид Cisco академийн ССNA түвшний хичээлүүдийг судалж, шалгалт өгсөн тохиолдолд тухайн түвшний сертификатийг авах;
- Web, Desktop болон гар утасны бүрэн хэмжээний аппликейшн хөгжүүлж өөрийн бүтээлтэй болох;
- Япон хэлийг сонгон судалж, N2 түвшин хангасан нөхцөлд мэргэжлээрээ Японд ажиллах;
- Сэтгэл судлал, бизнесийн удирдлага, график дизайн, эдийн засгийн хичээлүүдээс сонгон судалж, хоёр дахь мэргэжлийн чиг баримжааг эзэмших;
- 70 гаруй гэрээт байгууллагаас сонгон жил бүр дадлага хийхээс гадна шаардлага хангасан суралцагчид “ИНТЕРАКТИВ ХХК”-д цалинтай дадлага хийх;

Мэргэжлийн өндөр ур чадвар туршлагатай судлаач багш нар

Сонгон судлах хичээлээр 2 дахь мэргэжлийн чиг баримжааг олж авах боломж

Мэргэжлийн дадлага хийх гэрээт байгууллагууд


Ажиллах боломжтой ажлын байр
1
Програм шалгагч
2
Системийн шинжээч, хөгжүүлэгч
3
Мэдээллийн технологийн инженер
4
Програмист
5
Веб сайтын админ, хөгжүүлэгч


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Физик, Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл, Нийгэм судлал
+440 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Компьютерийн ухааны тэнхим хариуцан ажилладаг.
  • Ч.Сумъяа

    Магистр | Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    • Математик
    • Математик логик
    • Тооцон бодох математик
    • Магадлалын онол
  • С.Батчимэг

    Доктор (Ph.D.), дэд профессор | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Өгөгдлийн сангийн програмчлал
    • Интерпрайз архитектур

    Магистр:

    • Судалгааны арга зүй
    • Судалгааны чиглэл
    • Мэдээллийн системийн менежмент
    • Сэтгэл судлалын дата анализ
  • Б.Батмөнх

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Мэдээллийн технологи
    • Алгоритмын үндэс
    • Програмчлалын хэл
  • Б.Бат-Эрдэнэ

    Доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Хиймэл оюун ба машин сургалт
    • Өгөгдлийн сангийн зохион байгуулалт
    • Үйлдлийн системийн онол
    • Интерактив програмчлал
    • Дижитал зураг
    • Дүрийн шийдэл
    • Мультимедиа дизайны төсөл
    • Үйлдвэрлэлийн дизайн
    • Дижитал медиа боловсруулалт

    Магистр:

    • Тооцоолох хэл шинжлэлийн удиртгал
    • Орчуулгын технологи
    • Дата анализ

     

    Судалгааны чиглэл:

    • Машины орчуулгын загвар боловсруулалт
  • Т.Долгорсүрэн

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Өгөгдлийн бүтэц
    • Обьект хандлагат програмчлал *C
    • Өгөгдөл олборлолт ба шинжилгээ
    • Системийн шинжилгээ ба загварчлал
    • Процессийн шинжилгээ
    • Систем хөгжүүлэх төсөл

     

    Судалгааны чиглэл:

    • Их өгөгдөл боловсруулалт
  • Ц.Нарангэрэл

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Компьютерийн сүлжээ
    • Компьютер график дизайны үндэс
    • Типографик
    • Видео эвлүүлэг
    • 3D Анимейшн
    • Фотографи
    • Интерактив
    • Мультимедиа
    • Рекламын дизайн
    • Компьютерийн 3D модел
  • Б.Санжаа

    Магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    • Физик
    • Мэдээллийн технологийн удиртгал
    • Визуал эффект
    • Компьютерийн сүлжээ
    • Мэдээллийн системийн үндэс
    • Мэдээллийн аюулгүй байдлын үндэс
    • Мультимедиа төсөл
    • Зохион бүтээх загварчлал
    • График дизайны судалгааны ажил

     

    Судалгааны чиглэл:

    • Нейро сэтгэл судлал
  • П.Туяа

    Магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    • Вектор график
    • Вэб дизайн
    • Хөдөлгөөнт график дизайн
    • Хэвлэлийн дизайн
    • Вэб програмчлалын онол
    • Програм хангамж хөгжүүлэлт
    • Интерактив хичээл
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn