Бизнесийн удирдлагын суурь мэдлэг, бизнесийн харилцаа, судалгаанд тулгуурлан асуудлыг шийдвэрлэх чадамжтай, бүтээлч сэтгэлгээтэй, бизнесийн байгууллагын үйл ажиллагааг оновчтой удирлагаар хангаж чадах бүх түвшний менежерийг бэлтгэнэ.
- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;
- I түвшнээс Англи хэлийг эрчимтэй судлан, Англи хэлний ахисан түвшний мэдлэг чадварыг эзэмших;
- Жил бүр дадлагад гарах замаар онолын мэдлэгийг практик чадвар болгон хөгжүүлэх;
- Сэтгэл судлал, олон улсын харилцаа, программ хангамжийн чиглэлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах, салбар дундын хичээлүүдийг судлах замаар хөрвөх чадварыг эзэмших;
- Судалгаанд суурилсан хөтөлбөрийн хөгжүүлэлт тасралтгүй хийгдэх;
Үндэсний хэмжээний магадлан итгэмжлэлээр чанарын баталгаажуулсан
АНУ-ын бизнесийн сургуулиуд болон сургалтын хөтөлбөрийн итгэмжлэлийн зөвлөлөөр чанарын баталгаажуулсан
Англи хэл дээрх мэргэжлийн хөтөлбөрүүд
Хоёр дахь мэргэжлийн чиг баримжаа, хөрвөх чадвар