МАРКЕТИНГ
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
Хөтөлбөр 1998 оноос хэрэгжиж эхэлсэн.

Зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн зан, төлөвт тулгуурлан байгууллагын маркетингийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, удирдах цогц чадамжийг эзэмшинэ.

Суралцах ур чадвар
Хэрэглэгчтэй харилцах менежментэд суурилсан маркетингийн мэдээллийн системийг боловсруулах чадвар
Зах зээлийг сегментчилэх, зорилтот зах зээлийг тодорхойлох, шинэ бүтээгдэхүүн бий болгох, латерал сэтгэлгээг хөгжүүлэх
GAP шинжилгээ хийх чадвар
Үнэ бүрдүүлэх, үнийн бодлого боловсруулах, үнэ цэнийн гинжин хэлхээг удирдах, маркетингийн нэгдмэл харилцааны хөтөлбөр боловсруулах
Маркетингийн удирдлага, маркетингийн стратеги боловсруулах арга зүйг эзэмших чадвар
Хөтөлбөрийн онцлог

- Энтрепрёнер сэтгэлгээ төлөвших;
- Дижитал болон сошиал медиа маркетингийн төлөвлөгөө боловсруулах, бүтээлч маркетингийн стратеги хэрэгжүүлэх ур чадварыг эзэмших;
- Маркетингийн нэгдмэл харилцааг хөгжүүлэх, дижитал контент бүтээх;
- Мэргэжлийн хичээлүүдийн хүрээнд шинэ бүтээгдэхүүний санаа гаргах, хөгжүүлэх, бүтээх чадварыг эзэмших;
- Сэтгэл судлал, олон улсын харилцаа, график дизайн чиглэлийн хөтөлбөрүүдээс сонгон суралцах, салбар дундын хичээлүүдийг судлах замаар хөрвөх чадварыг эзэмших;
- Олон улсын стандартад нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйгээр дамжуулан цогц чадамжийг эзэмших;

Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлөөр магадлан итгэмжлүүлсэн

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн АНУ-ын ACBSP магадлан итгэмжлэлд хамрагдсан

Англи хэл дээрх мэргэжлийн хөтөлбөрүүд

Хоёр дахь мэргэжлийн чиг баримжаа, хөрвөх чадвар


Ажиллах боломжтой ажлын байр
1
Байгууллагын маркетинг борлуулалтын менежер
2
Брэнд менежер, пи-ар менежер
3
Борлуулалт худалдааны менежер
4
Төслийн менежер, зохицуулагч
5
Бизнесийн удирдлагын бусад салбарт хөрвөн ажиллах


Элсэлтийн ерөнхий шалгалт
ЭЕШ - 1
Математик
+480 оноо
ЭЕШ - 2
Англи хэл
+480 оноо
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Элсэлтийн ерөнхий шалгалтын хөнгөлөлт
(ЭЕШ-1, ЭЕШ-2-ийн нийлбэр)
1,280 -1,339
  -  
20%
1,340 -1,399
  -  
40%
1,400 -1,439
  -  
60%
1,440 -1,499
  -  
80%
1,500 -1,600
  -  
100%
Сурлагын амжилтын хөнгөлөлт (GPA)
3.90-4.00
  -  
10%
3.80-3.89
  -  
8%
3.70-3.79
  -  
6%
3.60-3.69
  -  
4%
1 кредит үнэлгээ - 184,500 , 1 жилд суралцах кредит - 32 , 1 жилийн сургалтын төлбөр 5,904,000
Дээрх хөнгөлөлтийг 3.70-оос дээш суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүнтэй суралцагч үргэлжлүүлэн эдэлнэ.
Суралцсан хугацааны хуримтлуулсан голч дүн 3.70-оос доош болсон тохиолдолд энэхүү хөнгөлөлтийг
цааш үргэлжлүүлэн эдлэх эрх цуцлагдана.
Мэргэжлийн хичээлийн багш нар
Хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг Бизнесийн удирдлагын тэнхим хариуцан ажилладаг.
  • Г.Зэс-Эрдэнэ

    Бизнесийн удирдлагын магистр | Тэнхимийн эрхлэгч


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Хүний нөөцийн менежмент
    • Бизнес төлөвлөлт
    • Хөдөлмөрийн харилцаа
  • Г.Болдбаатар

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.), Профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн судалгаа
    • Маркетингийн стратеги
    • Маркетинг
    • Маркетингийн идэвхжүүлэлт
    • Стратегийн менежмент

    Магистр, доктор:

    • Өөрчлөлтийн болон манлайллын менежмент
    • Брендийн удирдлага

     

    Судалгааны чиглэл

    • Нейромаркетинг
    • Хэрэглэгчийн зан төлөв
    • Манлайлал
  • Э.Эрдэнэчимэг

    Боловсролын маркетингийн доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Маркетингийн менежмент
    • Борлуулалтын менежмент
    • Үйлчилгээний маркетинг (англи хэлээр)
    • Нийгэмд чиглэсэн маркетинг

    Магистр, доктор:

    • Ахисан түвшиний маркетингийн менежмент
    • Эрдэм шинжилгээний арга зүй (чанарын судалгааны арга зүй)

    Судалгааны чиглэл:

    • Маркетингийн менежмент
    • Боловсролын маркетинг
    • Ногоон маркетинг
  • У.Хишигдалай

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Дэд профессор


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Аялал жуулчлалын бүс нутаг төлөвлөлт
    • Бизнесийн орчин үеийн судалгааны арга зүй
    • Экотуризмын менежмент бодлого

    Магистр, доктор:

    • Менежментийн орчин үеийн чиг хандлага

    Судалгааны чиглэл:

    • Аялал жуулчлалын өрсөлдөх чадвар
    • Аялал жуулчлалын тотвортой хөгжил
  • Н.Ариунжаргал

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Менежмент
    • Олон улсын худалдааны үндэс
    • Олон улсын бизнесийн менежмент
    • Франчайзинг
    • Олон улсын худалдааны онол ба бодлого

    Магистр, доктор:

    • Ахисан түвшний төслийн менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалтын загварууд
    • Энтрепрёнер хичээл

    Судалгааны чиглэл:

    • Үйлчилгээний маркетинг
    • Худалдаа, эдийн засаг
  • Б.Хишигтогтох

    Менежментийн ухааны доктор (Ph.D.) | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Хүний нөөцийн менежмент
    • Үйл ажиллагааны менежмент
    • Удирдлагын шийдвэр гаргалт

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй

    Судалгааны чиглэл:

    • Хүний нөөцийн менежментийн асуудлууд
  • М.Одончимэг

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Стратегийн менежмент
    • Хөдөлмөрийн харилцаа
    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөц

    Магистр, доктор:

    • Судалгааны арга зүй
    • Төслийн менежмент
    • Хүний нөөцийн стратегийн удирдлага
    • Нийтийн удирдлага дахь стратегийн өөрчлөлт
    • Стратегийн удирдлагын үзэл баримтлал, шинжилгээ

    Судалгааны чиглэл:

    • Хэрэглэгч болон байгууллагын зан төлөв, стратеги
  • Д.Алтан-Уяа

    Бизнесийн удирдлагын магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Удирдлагын арга барил
    • Байгууллагын хөгжил
  • Б.Нандинцэцэг

    Бизнесийн удирдлагын доктор (Ph.D.) | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Нийлүүлэлтийн хэлхээний менежмент
    • Төрийн захиргааны менежмент
    • Бизнес төлөвлөлт Хөдөлмөрийн эдийн засаг
  • Н.Сүмбэр

    Бизнесийн удирдлагын магистр | Багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Аялал жуулчлалын үндэс
    • Олон улсын аялал жуулчлал
    • Хүний нөөцийн менежмент
    • Байгууллагын зан төлөв
  • П.Цэрэндаваа

    Байгалийн ухааны магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Тогтвортой хөгжил
    • Хүрээлэн буй орчны менежмент
    • Инновацийн менежмент
    • Шинэ бүтээгдэхүүний менежмент
  • Д.Мягмарсүрэн

    Биологийн ухааны магистр | Ахлах багш


    Заадаг хичээлүүд


    Бакалавр:

    • Тогтвортой хөгжил
    • Хүрээлэн буй орчны менежмент
    • Рекреацийн менежмент
    • Ургамлын экологи
Түгээмэл асуулт хариулт
Шинээр элсэгч
  • Logo
  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, 14200 Д.Сүхбаатарын талбай 20, Шуудангийн салбар - 210646/53

  • +976 7711-1500

  • uh@humanities.mn

  • Сургалтын алба
  • std.aff.o@humanities.mn

  • Санхүүгийн алба
  • finance.o@humanities.mn

  • Элсэлтийн комисс
  • admission@humanities.mn