“ARTEST” ТӨСЛИЙН “ДИЖИТАЛ ХҮМҮҮНЛЭГ МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР” ЦАХИМ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
Жил бүрийн 4-р сарын 29-ний өдрийг Digital Humanity буюу Дижитал Хүмүүнлэгийн өдөр (https://dhcenternet.org/initiatives/day-of-dh/2021) болгон тэмдэглэдэг. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Европын Холбооны Дээд Боловсролын “ARTEST” төслийн хүрээнд “Дижитал Хүмүүнлэг Магистрын хөтөлбөр” нэртэй дугуй ширээний уулзалт цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтад ХИС-ийн зүгээс төслийн багийн гишүүд оролцсон бөгөөд доктор(Ph.D), дэд профессор Н.Оюунцэцэг өөрийн сургуулийн “Хэл шинжлэл” – ийн магистрын хөтөлбөрийн талаар таницуулга хийж, дижитал хүмүүнлэгийн чиглэлээр төсөл хамтран хэрэгжүүлж буй сургуулиудтай туршлага солилцлоо.