ARTEST ТӨСЛИЙН МАГИСТРЫН ХӨТӨЛБӨР ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ТАЛААРХ УУЛЗАЛТ БОЛЛОО
2021 оны 12-р сарын 10-ны өдөр “ARTEST” төслийн магистрын хөтөлбөрийн хөгжүүлэлтийн ажлын явцын талаарх уулзалт цахимаар зохион байгуулагдлаа.
Уулзалтад Герман улсын Кольний их сургууль, ОХУ-ын Пермийн их сургуулийн төлөөллүүд болон МУИС, ШУТИС, ХИС – ийн төслийн багийн гишүүдээс оролцлоо. Уулзалтаар Монгол улсаас энэхүү төсөлд хамрагдаж буй их сургуулиуд дижитал хүмүүнлэгийн чиглэлээр хөгжүүлж буй олон улсын оюутан солилцоо бүхий магистрын хөтөлбөрийн хөгжүүлэлтийн явцын талаар тайлагнаж, оролцогч талуудаас санал зөвлөмжийг авлаа.
ХИС – иас тус уулзалтад академик чиглэл хариуцсан дэд захирал С.Эрдэнэтуул, хөтөлбөрийн хорооны нарийн бичгийн дарга М.Одончимэг болон хэл шинжлэлийн хамгаалуулах зөвлөлийн багш нар оролцлоо.
ХИС-ийн захиргаа
2021.12.14