“ARTEST” ТӨСЛИЙН ТЕХНИКИЙН ХОРООНЫ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021 оны 11-р сарын 12-ны өдөр “ARTEST” төслийн Техникийн Хорооны уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Уулзалтаар төслийн удирдлагын систем, төслийн баримт бичиг, төслийн ажлын даалгавруудтай холбоотой үр дүнг хэрхэн тайлагнаж мэдээллэх, хагас жилийн тайлангийн удирдамж зөвлөгөө, цаашдын төлөвлөгөө, төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
“ARTEST” төслийн Техникийн хорооны үйл ажиллагааны чиглэл нь төслийг үр дүнтэй хэрэгжихэд шаардлагатай чиглэл өгч, дэмжлэг үзүүлэх, төслөөс гарах бүтээгдэхүүн, түүний үр дагаварт хорооны гишүүд хамтын болон мэргэжлийн санал, зөвлөгөөгөөр хангах, төслийн хүрээнд ажлын даалгаврыг хариуцан ажиллаж байгаа удирдлагуудта нягт хамтран ажиллаж чанарын баталгаажуулалтын ажлын багтай хамтран төслийн үр дүнгийн шинжилгээ, санал зөвлөгөөг бусад хамтран хэлэлцэж асуудлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах туйлын зорилготой юм.